Травис Кинг нь АНУ болон арми дахь “хүнлэг бус харьцаа, арьс өнгөөр ялгаварлан гадуурхалт”-ын улмаас тус улсад эсвэл өөр улсад орогнох хүсэлтэй байгааг Хойд Солонгосын төрийн хэвлэлүүд мэдээлэв.

Долдугаар сарын 18-нд Кинг Өмнөд Солонгосоос Умардын хилийг зөвшөөрөлгүй давснаас хойш Пхеньян анх удаа уг хэргийн талаар олон нийтэд мэдээлэл хийж байгаа нь энэ юм.

АНУ-ын армийн цэрэг Кинг хоёр Солонгосын хил дээр байдаг Хамтарсан аюулгүй байдлын бүсэд (JSA) аялал хийх үеэрээ хойдын хилийг давсан.

АНУ-ын албаны хүмүүс Кингийг санаатайгаар хил давсан гэж үзэж байгаагаа мэдэгдсэн бөгөөд түүнийг дайны олзлогдогсдын ангилалд оруулахаас татгалзаж байгаа.

“KCNA” агентлаг “Мөрдөн байцаалтын явцад Травис Кинг АНУ-ын арми доторх хүнлэг бус харгислал, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдлыг эсэргүүцэж БНАСАУ-д ирэхээр шийдсэнээ хүлээсэн. Мөн тэрээр Америкийн тэгш бус нийгэмд сэтгэл дундуур байгаагаа хэлээд, БНАСАУ эсвэл гуравдагч улсад дүрвэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн” гэж мэдээлжээ.

Кинг нь хил зөрчсөнийхөө дараа Солонгосын ардын армийн цэргүүдийн хяналтад орсон бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа одоог хүртэл үргэлжилж байгаа аж.

Авга ах нь болох Майрон Гейтс Кингийг цэргийн алба хааж байх хугацаандаа арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхалтад өртөж байсан бөгөөд Өмнөд Солонгосын шоронд хоригдсоныхоо дараа өөр хүн шиг сонсогдох болсон талаар наймдугаар сарын эхээр телевизэд ярьж байв.

АНУ-ын албаны хүмүүс Умардын тал одоог хүртэл Кингийн талаар мэдээлэл авах хүсэлтэд бодитой хариу өгөөгүй болохыг мэдэгдсэн.

Пентагон “KCNA”-ийн мэдээллийг батлаагүй ч түүнийг эсэн мэнд буцаж ирэхэд анхаарлаа хандуулсаар байгаагаа мэдэгдсэн байна.

Кинг 2021 оны нэгдүгээр сард АНУ-ын армид элссэн бөгөөд Өмнөд Солонгост алба хааж байжээ. Тэрээр Өмнөд Солонгост хоёр удаа танхайн хэрэгт холбогдож, эцэст нь шүүхийн өмнө гэм буруугаа хүлээсэн бөгөөд АНУ руу буцмагцаа сахилгын арга хэмжээгээ үргэлжлүүлэх ёстой байв.

Эх сурвалж: Reuters

#Хойд солонгос, #Травис Кинг, #АНУ-ын арми,