НАТО-ийн гишүүн болон Оросын гол холбоотон Беларусийн хил дээр хурцадмал байдал нэмэгдээд байгаа энэ үед Польш улс сүүлийн хэдэн арван жилийн хамгийн том цэргийн жагсаалаа мягмар гарагт зохион байгуулах гэж байна.

Тус улсын Батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр Польшийн армийн өдрийг тохиолдуулан хийж буй арга хэмжээнд дотоодын болон гадаадын 200 цэргийн техник, 92 нисэх онгоц, 2,000 цэргийн албан хаагч оролцох аж.

Жагсаалд Польшийн зэвсэглэлд байгаа хамгийн сүүлийн үеийн технологи болох АНУ-д үйлдвэрлэсэн “M1A1 Abrams” танк, Өмнөд Солонгосын “К2” танк болон “K9” өөрөө явагч гаубиц, “HIMARS” пуужингийн систем, “Krab” өөрөө явагч гаубиц, мөн Польшийн "WISŁA" агаарын довтолгооноос хамгаалах системийн нэг хэсэг болох АНУ-д үйлдвэрлэсэн “Patriot” систем багтах гэнэ.

2014 онд Орос Украины Крымийн хойгийг өөртөө нэгтгэсний дараа Польш улс сүүлийн жилүүдэд шинэ техник хэрэгсэл авахад олон тэрбумыг зарцуулж, Европт цэргийн хүчээр тэргүүлэгч гүрнүүдийн нэг болсон.

Польш улс 2014 онд ДНБ-ийхээ хоёр хүрэхгүй хувийг батлан хамгаалахдаа зарцуулж байсан бол энэ онд 4% хүртэл нэмэгдүүлснийг НАТО-ийн албан ёсны статистикаас харж болно. Энэ нь ДНБ-ий хувьд АНУ-аас дээгүүр бичигдэх хамгийн их мөнгө зарцуулагч болж байна. Хамгийн чухал нь Польшийн хөрөнгө оруулалтын 50 гаруй хувь нь шинэ тоног төхөөрөмж, судалгаа, боловсруулалтад зарцуулагддаг байна.

Хэрэв Польш улс АНУ, Өмнөд Солонгос зэрэг орнуудаас захиалсан танкнуудаа авч, худалдан авалтын төлөвлөгөөгөө биелүүлбэл, мөн одоо байгаагаа шинэчилбэл ЕХ, төдийгүй НАТО-ийн Европ дахь гишүүдээс хамгийн хүчирхэг нь болох аж. Энгийнээр Польш Франц, Герман, Итали болон Их Британийг нийлүүлснээс олон танктай болно.

Польш улс нь мягмар гарагт болох томоохон цэргийн жагсаалаараа Орос болон Беларусьт өөрийн чадавхыг харуулж, хүчтэй мессеж илгээхийг зорих болно гэж шинжээчид үзэж байна. Өнгөрсөн долоо хоногт Польш улс Оросын “Вагнер” хөлсний бүлэгтэй холбоотой хурцадмал байдлын улмаас Беларусьтай хиллэдэг хилийн зурвасаа бэхжүүлэх арга хэмжээ авч байгаагаа зарласан билээ.

Түүнчлэн Польш улсад сонгууль болоход хоёрхон сарын хугацаа үлдээд байгаа тул Польшийн засгийн газар Орос болон холбоотнуудадаа өөрийн чадавхыг харуулахын зэрэгцээ ард түмэндээ аюулгүй байдлын баталгаа өгөхийг хичээж байна гэж шинжээчид харж байна.

Эх сурвалж: CNN

#Польш, #цэргийн жагсаал,