Хавайн Мауи арал дээр гарсан түймрийн амиа алдагсдын тоо ням гарагийн байдлаар 96 болж өссөн нь уг түймрийг АНУ-д сүүлийн зуу гаруй жилийн хугацаанд гарсан хамгийн том ой хээрийн түймэр болгож байна.
Амбан захирагч Жош Грин телевизэд өгсөн ярилцлагадаа амиа алдагсдын тоо нэмэгдэх хандлагатай байгааг мэдэгдээд, одоогоор 1,300 орчим хүн сураггүй болсон талаар хэлжээ.
Шатсан байшин барилга, машинуудыг самнаж буй эрлийн багийнхан өдөрт 10-20 гаруй хохирогч, амиа алдагсдыг олох магадлалтай байгааг тэрээр анхааруулсан байна.
Түймрийн улмаас 12,000 хүн амьдардаг Лахайна хот бараг бүхэлдээ сүйрсэн.
Хотын оршин суугчдын тодорхой хувь нь галаас зугтсан ч үлдсэн нь амиа алдсан байх магадлалтай гэж Грин нэмж хэлэв. Түүний хэлснээр нас барагсдыг тодорхойлоход цаг хугацаа шаардагдах бөгөөд амиа алдагсдын тоог бүрэн тогтооход 10 хүртэл хоног болно гэсэн байна.
Одоогоор мэдэгдэж байгаа 96 хохирогчийн хоёрыг нь л ДНХ-ийн технологийн ачаар албан ёсоор хэн болохыг нь тогтоосон гэв.
Бямба гарагийн байдлаар Лахайна хотын албаны хүмүүс хотын дөнгөж 3%-д нэгжлэг хийсэн байжээ. Эрлийн ажиллагаанд үнэрч нохой ашиглаж байгаа аж.
Даваа гарагт Холбооны Онцгой байдлын агентлаг (FEMA)-ийн администратор Дин Крисвелл эрэн хайх, сэргээх ажиллагаа хэр удаан үргэлжлэх талаар хэлэхээс татгалзаж, нөхцөл байдлыг “онц аюултай” гэж нэрлэжээ.
Мауигийн албаныхны мэдээлснээр Лахайна дахь түймэр одоог хүртэл бүрэн унтраагүй бөгөөд түймрийн 85 орчим хувийг дарсан байна.
Түймрийн шалтгаан батлагдаагүй хэвээр байгаа ч цахилгаан эрчим хүч нийлүүлэгч “Hawaii Electric” компанийг хээрийн түймэр гарахад нөлөөлсөн хэмээн буруутгаж, бямба гарагт шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Эх сурвалж: BBC

#Гал түймэр, #Хавай, #Мауи, #Лахайна,