Исламын эсрэг тэмцэгчид Коран судрыг шатааж, лалын шашинтнуудын дургүйцлийг хүргэсний дараа Шведэд террорист халдлага гарч болзошгүй байгааг Их Британи улс тус улс руу зорчиж буй өөрийн иргэдэдээ анхааруулжээ.
Британийн Гадаад хэргийн яам шинэчилсэн аялал жуулчлалын зөвлөгөөндөө Шведийн эрх баригчид зарим төлөвлөсөн халдлагыг амжилттай таслан зогсоож, баривчилгаа хийсэн талаар дурдсан байна.
“Энэ үед та сонор сэрэмжтэй байх хэрэгтэй… террористууд Шведэд халдлага үйлдэхийг оролдох магадлал өндөр байна” гээд, гадаадын иргэдийн ихэвчлэн зочилдог газрууд бай болж магадгүй байгааг анхааруулжээ.
Шведийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Хенрик Ландерхолм Их Британийн аялал жуулчлалын шинэчилсэн зөвлөмжийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд Коран судрыг шатааснаас хойш Шведэд заналхийлэл нэмэгдэж байгааг тэмдэглэсэн байна.
Ландерхолмын хэлснээр долдугаар сарын 19-нд Ирак дахь Шведийн элчин сайдын яаманд болсон үймээн самуун, наймдугаар сарын 9-нд Ливанд суугаа элчин сайдын яаманд халдлага үйлдэхийг завдсан, мөн наймдугаар сарын 1-ний өдөр Турк дахь Шведийн консулын газрын ажилтан руу гал нээсэн зэрэг нь ийм дүгнэлт гаргахад нөлөөлсөн гэв.
Үг хэлэх эрх чөлөөг дээдэлдэг Швед улсад Коран судар шатаах нь хуулиар хориотой биш боловч лалын шашинтнууд ариун номыг шатаахыг доромжлол гэж үздэг.
АНУ-ын засгийн газар мөн Шведэд террорист халдлага гарч болзошгүй байгааг аялал жуулчлалын зөвлөгөөндөө дурдаж, анхааруулга гаргасан байна.
Эх сурвалж: Reuters

#Их Британи, #Коран судар, #террорист халдлага, #Швед,