Технологийн удирдагчид болох Илон Маск, Марк Зукерберг нарын торонд хийх тулаан Италид, эртний Ромын сэдэвтэй болж магадгүй байна.
Баасан гарагт Италийн Соёлын сайд Масктай тулааныг хандивын арга хэмжээ байдлаар зохион байгуулах талаар ярилцсанаа мэдэгдэв.
Маск өөрийн “X” платформоор Италийн Ерөнхий сайд болон Соёлын сайд нартай ярилцсанаа хэлээд, “Тэд түүхэн байршил дээр тохиролцсон. Камерын хүрээн дэх бүх зүйл эртний Ромын агуулгатай байх болно, орчин үеийн зүйл огт байхгүй” гэж мэдэгдсэн байна.
Гэсэн хэдий ч “Tesla” болон “Meta” компанийн тэрбумтан гүйцэтгэх захирлуудын тулаан нийслэл Ром болон эртний домогт гладиаторуудын тулаан болж байсан алдарт Колизейд болохгүй гэдгийг Италийн Соёлын сайд Женнаро Сангиулиано цухуйлгажээ.
Сангиулиано хандивын арга хэмжээгээр тус улсын соёлын өвийг хадгалахын зэрэгцээ түүхэн ач холбогдлыг илэрхийлэхийг зорино гэдгээ мэдэгдсэн байна.
Хэрэв уг санаачилга хэрэгжвэл хандивын мөнгийг хүүхдийн эмнэлгүүдэд өгөхөөр төлөвлөжээ.
Гэсэн ч тулааны товыг хараахан тохиролцоогүй болохыг Зукерберг хэлсэн байна.
Тэрээр өнгөрсөн сард нээлтээ хийсэн “X”-ийн шууд өрсөлдөгч болох “Threads” платформ дээрээ “Илон намайг сорьсон тэр өдрөөс хойш би тулалдахад бэлэн байна” гээд, тулааны товыг тохиролцмогцоо өөрөө мэдэгдэнэ гэжээ.
Зукерберг тулааныг “UFC болон “ONE” зэрэг холимог тулааны мэргэжлийн байгууллагуудыг оролцуулан, “элит тамирчдын анхаарлыг татахуйц байдлаар” хийхийг хүсэж байгаагаа илэрхийлээд байгаа.
52 настай Илон Маск, 39 настай Марк Зукерберг нар нь дэлхийн хамгийн алдартай технологийн тэрбумтнуудын нэг юм.
Бие биетэйгээ тулалдах хачирхалтай санаа нь өнгөрсөн зургадугаар сард “Маск Зукербергтэй торонд тулалдах болно” гэж “Twitter”-т жиргэснээр эхэлсэн юм.
Тухайн үед холимог тулааны урлаг (ММА)-аар хичээллэдэг, саяхан жюү-жицүгийн тэмцээнд түрүүлсэн “Meta”-ийн гүйцэтгэх захирал “Надад байршлаа илгээ” гэж хариулж байв.
Эх сурвалж: BBC

#илон маск, #итали, #Марк Зукерберг, #тулаан,