Хавайн Мауи арал дээр мягмар гарагт эхэлсэн ой хээрийн түймрийн улмаас 55 хүн амиа алджээ. Амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд тус арал дахь Лахайна амралтын хотыг сэргээн босгоход олон жил, олон тэрбум доллар шаардагдахаар байгааг Хавайн албаныхан пүрэв гарагт мэдэгдсэн байна.
Амбан захирагч Жош Грин Лахайна хотын ихэнх хэсгийг балгас болгосон түймрийг муж улсын түүхэн дэх хамгийн аймшигт байгалийн гамшиг гэж нэрлэжээ.
Түүний хэлснээр гамшгийн цар хүрээ нь Хавай АНУ-ын муж болсноос нэг жилийн дараа буюу 1960 онд Хавайн Том арал дээр цунами болж 61 хүний амийг авч одсон үеийнхээс давсан байна.
Түймэрт 1,000 орчим барилга бүрэн сүйрч, олон мянган хүн гэр оронгүй болжээ.
Лахайна нь жил бүр 2 сая жуулчин буюу арлын жуулчдын 80 орчим хувийг татдаг, Хавайн хаант улсын нийслэл байсан түүхэн газар юм.
Жилийн турш 166,000 орчим хүн амтай байдаг Мауигийн баруун хэсгээс олон мянган жуулчид, нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж, зарим нь арал дээр үлдэж, зарим нь зэргэлдээх Оаху арал руу явсан байна. Жуулчид Кахулуй нисэх онгоцны буудалд буудаллаж, гэртээ харих нислэгээ хүлээсээр байгаа гэв.
Мауи арал нь одоогоор гурван гал түймэртэй тэмцэж байгаа бөгөөд хуурайшилт, 100 км/цагийн хурдтай салхинаас үүдэн түймэр хурдацтай тархаж, олон га газрыг хамарсан байна.
Хүмүүс түймрээс зугтаж Номхон далай руу үсрэхээс өөр аргагүйд хүрсэн бөгөөд зарим нь аврах багийг иртэл олон цагийг усан дотор өнгөрүүлжээ.
Олон хүн түлэгдэж, утаанд хордож, өөр бусад гэмтэл авсан байна.
Эх сурвалж: Reuters