Хавайн Мауи арлын аялал жуулчлалын хамгийн том бүс, олон том зочид буудлууд байрладаг Лахайнад түймрийн улмаас 36 хүн амь үрэгджээ.
“Дора” хар салхи түймрийн хүрээг тэлсээр байгааг албаны хүмүүс анхааруулсан бөгөөд олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүйд хүрч, онц байдал зарлаад байна.
Гал сөнөөгчид тус арлын баруун хэсэгт гурван томоохон түймэртэй тэмцэж байгаа ба АНУ-ын Иргэний агаарын эргүүл болон Мауи гал түймрийн албаны мэдэгдсэнээр 271 барилга байгууламж түймэрт өртөж, сүйджээ.
Мөн мягмар гарагийн шөнө Хавайн том арал дээр түймэр эхэлсэн нь олон мянган акр талбайг хамарсан байна.
Хавайн Тээврийн газрын Эд Сниффен лхагва гарагт Мауигаас 11,000 гаруй аялагчдыг нүүлгэн шилжүүлсэн тухай мэдэгдэв. Түймрийн бүсэд 16 зам хаагдсан хэдий ч Мауи нисэх онгоцны буудал бүрэн ажиллаж, агаарын тээврийн компаниуд тийзний үнээ бууруулж, хөнгөлөлт үзүүлж байгаа аж.
Зарим хүмүүс утаа, гал түймрийн нөхцөл байдлаас зугтахын тулд Номхон далай руу үсрэхээс өөр аргагүйд хүрсэн бөгөөд дараа нь АНУ-ын эргийн хамгаалалтын алба уснаас хүмүүсийг аварсан тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв.
Түймэр эхэлснээс хойш олон арван хүн бэртэж гэмтсэн бөгөөд хүндээр түлэгдсэн наад зах нь 20 хүнийг онгоцоор Оаху руу хүргэжээ.
Эрэн хайх, аврах асар том ажиллагаа үргэлжилсээр байгаа ч олон хүн сураггүй хэвээр байна.
Цахилгаан тасарч, гар утасны үйлчилгээ тасалдсанаас болж Мауигийн баруун хэсэгтэй зөвхөн хиймэл дагуулын холбоогоор холбогдож байгаа ба энэ нь нүүлгэн шилжүүлэх ажилд хүндрэл учруулж байгааг албаны хүмүүс хэлсэн байна.
Энэ зун түүхэн халалтын улмаас Грек, Испани, Португал болон Европын бусад хэсэг, Канадын баруун хэсэг зэрэг дэлхийн олон оронд ой хээрийн ноцтой түймэр дэгдэж, олон арван мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүрсэн.
Хүний хүчин зүйлээс үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтийн улмаас цаг агаарын ийм эрс тэс үзэгдлийн давтамж, эрчим улам нэмэгдэж байгааг эрдэмтэд анхааруулсаар ирсэн билээ.
Эх сурвалж: Reuters