Доксури хар салхины дараа даваа гарагт Бээжин хотод их хэмжээний хур тунадас орсны улмаас олон арван мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
Доксури нь сүүлийн жилүүдэд Хятадад бүртгэгдсэн хамгийн хүчтэй шуурганы нэг бөгөөд өнгөрсөн амралтын өдрүүдэд өмнөд нутгийн Фужиан мужид олон зуун мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүргэсэн юм.
Бямба гарагийн шөнөөс даваа гарагийн үдээс хойш хүртэл Бээжин хотод орсон хур тунадасны дундаж хэмжээ 176.9 мм-д хүрсэн бол Мэнтүгөү дүүрэгт хамгийн их буюу 580.9 мм хур тунадас оржээ.
Бээжинд 31 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж, 4,000 гаруй барилгын ажлыг зогсоож, 20 мянга шахам барилгыг эвдэрсэн эсэхийг шалгаж, хотын үзэсгэлэнт газруудыг хаажээ.
“Flight Master”-ийн мэдээлснээр нийслэлийн хоёр нисэх онгоцны буудал даваа гарагийн өглөө 180 гаруй нислэгээ цуцалж, олон зуун нислэг хойшлогдсон байна.
Шөнө төмөр замын үйлчилгээ зогсож, удирдлагууд нь гацсан зорчигчдод бэлэн гоймон, өндөг, хиам, ундны ус зэрэг хоол хүнс хүргэжээ.
Даваа гарагийн байдлаар борооны улмаас Бээжин хотын 358 зам борооны усанд автсан байна.
Бээжингээс гадна хөрш зэргэлдээх Тяньжин хот, мөн Хэбэй мужид Доксуригийн цохилт илүү хүчтэй мэдрэгджээ.
Хай голын сав газрыг бүрдүүлдэг таван голын гурвынх нь түвшин даваа гарагт аюултай хэмжээнд хүрсэн байна. Юндин гол үерлэсний улмаас байшин барилгууд усанд автаж, Баодин хотын 55 мянган оршин суугчийг гэрээс нь нүүлгэн шилжүүлсэн тухай төрийн хэвлэл мэдээлэв.
Ням гарагт хойд Хэбэй мужийн Баодин хотод хоёр ачааны машин гүүрнээс унаж жолооч нь сураггүй болсон бол Шижяжуан хотын ачаа тээврийн төмөр замын гүүр голын хальсан усанд урсжээ.
Доксуригийн хүч суларсаар байгаа ч цаг уурчид Ханун хар салхи ойртож байгааг анхааруулав. Ханун нь энэ долоо хоногт Хятадын хүн ам шигүү суурьшсан эргийг дайрах төлөвтэй байна. Мөн Доксурид аль хэдийн нэрвэгдсэн эрдэнэ шиш болон бусад үр тарианы талбайнуудад дахин хохирол учруулж болзошгүй байгааг эрх баригчид мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters