Солонгосын дайн дууссаны 70 жилийн ойд зориулсан цэргийн томоохон жагсаал өчигдөр орой Пхеньянд зохион байгуулагджээ.
Хойд Солонгост “Ялалтын баяр” гэж нэрлэдэг уг өдрийн арга хэмжээнд оролцохоор Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу тэргүүтэй Хятад, Оросын өндөр түвшний төлөөлөгчид цар тахлаас хойш анх удаа тус улсад айлчлаад байгаа.
Цэргийн жагсаалын үеэр цөмийн хүчин чадал бүхий пуужин болон шинэ загварын довтолгооны нисгэгчгүй онгоцнуудаа толилуулсныг Хойд Солонгосын төрийн хэвлэл баасан гарагт мэдээлжээ.
“KCNA”-ийн мэдээлснээр Хойд Солонгосын хамгийн сүүлийн үеийн “Хвасон-17”, “Хвасон-18” тив алгасах баллистик пуужингуудыг мөн жагсаалын үеэр дэлгэсэн байна. Эдгээрийг АНУ-ын ямар ч байд цохилт өгөх чадвартай гэж үздэг.
Түүнчлэн довтолгооны болон тагнуулын нисгэгчгүй онгоцнуудыг нисгэж үзүүлжээ.
Жагсаалын үеэр тус улсын Батлан хамгаалахын сайд генерал Кан Сун Нам бүс нутгийн хурцадмал байдал улам нэмэгдэж байгаад АНУ болон түүний холбоотнуудыг буруутгасан байна.
“KCNA”-ийн мэдээлснээр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун пүрэв гарагт хүлээн авалт зохион байгуулж, Шойгутай үдийн зоог барьсан бөгөөд энэ үеэр Ким Оросын ард түмэн болон Оросын армитай эв санааны нэгдэлтэй байхаа амлажээ. Харин Шойгу Хойд Солонгосын армийг дэлхийн хамгийн хүчирхэг арми хэмээн магтаж, стратегийн аюулгүй байдал, батлан хамгаалахын хамтын ажиллагааны талаар ярилцсан байна.
Хойд Солонгостой найрсаг харилцаатай цөөхөн орны тоонд Орос, Хятад ордог. Түүнчлэн Пхеньяны зэвсгийн хөтөлбөрийг онилсон НҮБ-ын хориг арга хэмжээг чангатгах АНУ-ын хүчин чармайлтыг Москва, Бээжин хоёр удаан хугацаанд гацаанд оруулж ирсэн.
Вашингтон Пхеньяныг Украины дайнд зориулж Орост зэвсэг нийлүүлсэн хэмээн буруутгадаг боловч Пхеньян, Москва хоёр зэвсгийн наймаа хийсэн гэх мэдээллийг эрс няцаадаг.
Гэсэн ч Украин дахь Оросын армийн сумны нийлүүлэлт болон бусад цэргийн хангамж багассан гэж үзэж байгаа энэ үед удирдагч Ким Жон Ун Оросын Батлан хамгаалахын сайдад зэвсгийн хүчин чадлаа биечлэн танилцуулсан нь барууны орнуудын санааг зовоосон явдал боллоо.
Эх сурвалж: Reuters

#пхеньян, #Хойд солонгос, #цэргийн жагсаал,