Лхагва гарагт Баруун Африкийн Нигери улсын цэргүүд төрийн эргэлт хийж байгаагаа үндэсний телевизээр зарлажээ.

Хурандаа Амаду Абдрамане телевизийн мэдэгдэлдээ “Бид батлан хамгаалах, аюулгүй байдлын хүчнийхэн... та бүхний мэддэг дэглэмд цэг тавихаар шийдсэн” гэж хэлсэн байна. Тэрээр аюулгүй байдлын нөхцөл байдал үргэлжлэн муудаж, эдийн засаг, нийгмийн засаглал муу байгаагаас болж ийм алхам хийж байгаагаа тайлбарлав.

Мөн “Бүх гадаад холбоотнуудыг хөндлөнгөөс оролцохгүй байхыг” хүсээд, нөхцөл байдал тогтворжих хүртэл тус улсын бүх байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоож, хуурай газрын болон агаарын хилийг хааснаа мэдэгджээ.

Түүнчлэн Абдрамане дараагийн мэдэгдэл хүртэл оройн 22:00-аас үүрийн 05:00 цаг хүртэл хөл хорио тогтоосон байна.

Ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны цэргүүд Нигерийн Ерөнхийлөгч Мохамед Базоумыг лхагва гарагийн эхээр саатуулжээ. Базоумын сонгогдсон 2021 оны сонгууль нь 1960 онд Францаас тусгаар тогтносноос хойш дөрвөн удаа цэргийн эргэлт болсон тус улсын хувьд анхны ардчилсан эрх мэдлийн шилжилт байсан юм.

Сүүлийн жилүүдэд Ерөнхийлөгч Базоум нь босогчдын эсрэг тэмцэлд барууны орнуудын гол холбоотон болж, харин хөрш Мали, Буркина Фасо улсын төрийн эргэлтээр гарч ирсэн шинэ цэргийн удирдлагуудтай таагүй харилцаатай болсон байдаг.

Телевизийн мэдэгдлийн дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен цэргүүдийн үйлдлийг буруушаагаад, Ерөнхийлөгч Базоумыг суллахыг уриалжээ. Мөн Вашингтон Базоумыг “хүчтэй дэмжинэ гэдгийг амласан байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мөн Ерөнхийлөгчтэй ярилцаж, бүх талын дэмжлэг үзүүлэхийг санал болгосноо мэдэгдэв.

Баруун Африкийн “Эковас” эдийн засгийн блок “эрх мэдлийг хүчээр булаан авах оролдлогыг” эрс буруушаажээ.

Лхагва гарагийн өглөө нийслэл Ниамейд олон хүмүүс ноён Базоумыг дэмжиж гудамжинд жагссан байна. Ерөнхийлөгчид үнэнч зэвсэгт хүчин үндэсний телевизийг тойрч бүсэлсэн байгааг “BBC” мэдээлжээ.

Эх сурвалж: BBC

#Нигери, #төрийн эргэлт,