Илон Маск “Twitter”-ийн алдарт цэнхэр шувууны логог "X" болгон өөрчилжээ.
Одоогоор платформын дэлгэцийн хувилбар дээрх цэнхэр шувууг “X”-ээр сольсон бол гар утасны аппликейшн дээр хараахан өөрчлөгдөөгүй байна.
Илон Маскийн хэлснээр цаашид “жиргээ”-г мөн “x” гэж нэрлэдэг болох гэнэ.
Тэрбумтан өөрийн профайл зургаа аль хэдийн шинэ логогоор сольсон бөгөөд био дээрээ “X.com” гэж бичжээ.
Тэрээр дөнгөж ням гарагт “Twitter”-ийн логог өөрчлөх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн юм.
Дараа нь даваа гарагт Сан Франциско дахь “Twitter”-ийн төв оффисын гадна шинэ “X” логог гэрлээр дүрсэлсэн зургаа хуваалцсан байна.
Маск "Х" нэртэй "супер апп" бүтээх хүслээ олон сарын өмнөөс ярьж байгаа.
Тэрээр өнгөрсөн аравдугаар сард платформыг $44 тэрбумаар худалдаж авсныхаа дараа бизнесийнхээ нэрийг “X Corp” болгон өөрчилж байв.
“Twitter”-ийн шинэ гүйцэтгэх захирал Линда Яккарино платформын брэндийг өөрчлөх нь сэтгэл хөдөлгөм шинэ боломж гэж бичжээ. Мөн Яккарино “Одоо X цаашаа явж, дэлхийн дижитал хотын талбарыг өөрчлөх болно” гэж сэтгэгдлээ хуваалцжээ.
“Twitter”-ийн үүсгэн байгуулагч Биз Стоуны 2011 онд хэлж байснаар логон дээрх цэнхэр шувууг Ларри гэдэг бөгөөд сагсан бөмбөгийн од, Бостон Селтикс багийн домогт тоглогч Ларри Бирдийг хүндэтгэн нэрээр нь нэрлэж байжээ.
Логог өөрчилсөн явдалтай холбогдуулан логог зохион бүтээсэн Мартин Грассер, “Twitter”-ийн үүсгэн байгуулагчдын нэг Жак Дорси тэргүүтэй хүмүүс эмгэнэл илэрхийлсэн байна.
Эх сурвалж: BBC

#Twitter, #лого, #X, #цэнхэр шувуу,