Ням гарагт Илон Маск өөрийн албан ёсны цахим хуудаснаа “Twitter”-ийн логог “X” болгон өөрчилж, шувууг хасахаар шийдсэнээ зарлажээ.

Маск "Бид удахгүй ‘Twitter’ брэнд, аажмаар бүх шувуудаас салах болно” гэж жиргэсэн байна.

Дараа нь “Платформын үндсэн өнгийг хар болгож өөрчлөх” эсэх талаар хэрэглэгчдийн дунд санал асуулга явуулжээ.

“Хэрэв хангалттай сайн ‘X’ логотой болчихвол бид логогоо маргааш дэлхий даяар цацах болно” гэж Маск цааш нь жиргэсэн байна.

Дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн нэг Маск нэгэн цагт “SpaceX”, “Tesla” компаниудаар дамжуулан пуужин хөөргөж, цахилгаан машин үйлдвэрлэх шинэлэг хүчин чармайлтаараа шуугиан дэгдээдэг байсан бол одоо “Twitter” хуудсаараа хуйвалдааны онол хуваалцаж, олон нийтийн дунд маргаан өрнүүлдэг болжээ.

Маск “Twitter”-ийг аравдугаар сарын сүүлээр 44 тэрбум доллароор худалдан авсныхаа дараа ажилтнуудаа их хэмжээгээр цомхотгож, цэнхэр тэмдгийг төлбөртэй болгож, хамгийн сүүлд энэ сарын эхээр хэрэглэгчдийнхээ өдөрт үзэх жиргээний тоог хязгаарлах зэргээр олон өөрчлөлт хийсэн нь ихэнхдээ шүүмжлэл дагуулсан. 

Эдгээр өөрчлөлтүүдийн улмаас “Twitter” хэрэглэгч, сурталчилгаа байршуулагч түншүүдээ  алдсаар байгаа бөгөөд платформын сурталчилгааны орлого 50%-иар буурч, өрийн дарамтаас үүдэн санхүүгийн тайлан тэнцэл нь хасах хэвээр байгааг Маск энэ сард ил болгосон билээ.

Эх сурвалж: CNN

#Twitter, #илон маск, #лого,