АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен Украиныг түрэмгийллийн эхэн үед Оросын эзлэн авсан газар нутгийн тал хувийг чөлөөлсөн болохыг хэлээд, Киев илүү их ялалт байгуулахын тулд ширүүн тэмцэлтэй тулгарсан гэж мэдэгджээ.

Блинкен ням гарагт “CNN”-д өгсөн ярилцлагадаа энэ талаар ярьсан байна.

Тэрээр Украин Оросын анх эзлэн авсан газар нутгийн 50 орчим хувийг аль хэдийн буцааж авсан” гэж хэлээд, Сөрөг довтолгооны эхний өдрүүд дуусаагүй байна. Нөхцөл байдал хүндхэн байна. Гэхдээ сөрөг довтолгоо нэг, хоёр долоо хоног үргэлжлэхгүй. Бид дахин хэдэн сар болно гэж харж байна” гэж хэлсэн байна.

Өнгөрсөн сарын сүүлээр Ерөнхийлөгч Володимир Зеленьский сөрөг довтолгооны явц “хүлээж байснаас удаашралтай” байгааг хүлээн зөвшөөрсөн юм.

Украин өмнөд хэсгийн зарим тосгон, зүүн хэсэгт сүйрсэн Бахмут хотын ойролцоох нутаг дэвсгэрийг эргүүлэн авсан ч Оросын эсрэг томоохон амжилтад хүрээгүй хэвээр байна.

Эцэст нь Украин “F-16” сөнөөгч онгоцтой болж чадах эсэх талаар асуухад Блинкен үүнийг боломжтой гэдэгт итгэлтэй байгаагаа хэлжээ. “Дараагийн чухал зүйл бол тэднийг зохих ёсоор сургаж, онгоцоо арчилж, ухаалаг ашиглах чадвартай болгох явдал юм” гэж хэлсэн байна.

11 орны эвсэл ирэх наймдугаар сард Дани, Румынд улсад Украины нисгэгчдэд зориулсан “F-16” сөнөөгч онгоцны сургалтаа эхлүүлэхээр төлөвлөөд байгаа.

Украин улс “Lockheed Martin”-д үйлдвэрлэсэн “F-16” онгоцнуудыг хүсээд удаж байгаа боловч АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан өнгөрсөн сард Вашингтоноос онгоц илгээх талаар эцсийн шийдвэр гараагүй болохыг мэдэгдсэн билээ.

АНУ-ын албаны хүмүүс нисгэгчдийг сургаж, онгоц нийлүүлэхэд дор хаяж 18 сар шаардлагатай гэж тооцоолоод байгаа.

Эх сурвалж: Reuters

#УКраин, #сөрөг довтолгоо, #Антони Блинкен,