Лхагва гарагт болсон “Powerball”-ын сугалаанаас 1.08 тэрбум долларын азтан тодорчээ.

“Powerball”-ын мэдээлснээр азын сугалаа Калифорни мужийн Лос Анжелес хотын төвд байрлах Лас Палмитас мини маркетаас зарагдсан байна. 

Сугалааны азтан 558.1 сая долларыг нэг удаадаа бөөнд нь авах боломжтой байна. Эсвэл 1.08 тэрбум долларынхоо тодорхой хувийг урьдчилж аваад, үлдсэнийг нь 29 жилийн турш хувааж авах боломжтой. Дээрх хоёр дүн нь татварын өмнөх дүн аж.

1.08 тэрбум долларын уг хонжвор нь “Powerball”-ын түүхэн дэх гуравт, АНУ-ын хэмжээнд зургаад бичигдэх өндөр дүнтэй сугалааны хонжвор болжээ. “Powerball”-ын хувьд 38 удаа дараалан жекпотын эзэн тодроогүй тул хонжворын хэмжээ нь тэрбум доллар давсан байна.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард Калифорни мужид 31 настай Эд Кастро 2.04 тэрбум долларын азтан болсон нь “Powerball”-ын хамгийн том жекпот байжээ.

“Powerball”-ын вебсайтад бичсэнээр жекпот хожих магадлал 292.2 саяд нэг байдаг аж.

Эх сурвалж: Insider

#сугалаа, #Powerball,