Коран судар шатаахыг эсэргүүцсэн олон зуун жагсагч пүрэв гарагийн шөнө Багдадын төв дэх Шведийн Элчин сайдын яам руу дайран орж, гал тавьсан хэрэг гарчээ.
Багдадын элчин сайдын яамны ажилтнууд аюулгүй байгааг Шведийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн алба мэдэгджээ. Мөн халдлагыг зэмлэн буруушааж, Иракийн эрх баригчдыг дипломат төлөөлөгчийн газруудыг хамгаалах үүргээ биелүүлэхийг шаардсан байна.
Пүрэв гарагт болсон жагсаалыг шийтийн шашны зүтгэлтэн Муктада Садрыг дэмжигчид зохион байгуулжээ. Тэд пүрэв гарагт Шведэд болох жагсаалын үеэр Коран судар шатаах гэж байгааг эсэргүүцэж байгаа аж.
Шведийн цагдаа нар пүрэв гарагт Стокгольм дахь Иракийн элчин сайдын яамны гадаа олон нийтийн цуглаан зохион байгуулах хүсэлтийг хүлээн авсан тухай Шведийн мэдээллийн “TT” агентлаг лхагва гарагт мэдээлжээ.
Хүсэлт гаргасан тал өргөдөлдөө Коран судар болон Иракийн далбааг шатаахаар төлөвлөж байгаагаа дурдсан байна.
Эсэргүүцлийн хөдөлгөөнд хоёр хүн оролцохоор төлөвлөж байгаа бөгөөд тэдний нэг нь өнгөрсөн зургадугаар сард Стокгольм дахь сүмийн гадна Коран судар шатаасан хүн аж.
“Нэг Багдад” нэртэй “Telegram” группт пүрэв гарагийн шөнө 1:00 цагийн орчимд элчин сайдын яамны эргэн тойронд хүмүүс цугларч, Садрыг дэмжигч уриаг давтан хэлж, нэг цагийн дараа Элчин сайдын яамны цогцолбор руу дайрч байгааг харуулсан хэд хэдэн бичлэг нийтэлсэн байна.
Дараа нь Элчин сайдын яамны барилгаас утаа гарч, дээвэр дээр нь эсэргүүцэгчид зогсож буй бичлэгийг хуваалцжээ.
Иракийн Гадаад хэргийн яам энэ үйл явдлыг буруушааж, Иракийн засгийн газар аюулгүй байдлын хүчнийхэнд шуурхай мөрдөн байцаалт явуулж, гэмт этгээдүүдийг илрүүлж, хариуцлага тооцохыг даалгасан болохыг мэдэгдсэн байна.
Пүрэв гарагийн үүрээр аюулгүй байдлын хүчнийхэн элчин сайдын яамыг хамгаалалтдаа авчээ.
Өнгөрсөн сарын сүүлээр Иракийн дүрвэгч Стокгольмд Коран судар шатаасны дараа Багдад дахь Шведийн ЭСЯ-ны гадна хоёр томоохон эсэргүүцлийн жагсаал болсон бөгөөд Садр Шведийн эсрэг эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, Шведийн Элчин сайдыг хөөн гаргахыг уриалсан юм.
Эх сурвалж: Reuters

#Ирак, #Коран судар, #Швед, #Багдад,