Ойрын өдрүүдэд Европын өмнөд хэсэгт агаарын хэм дээд цэгтээ хүрэх төлөвтэй байгааг цаг уурчид анхааруулсны дараа ням гарагт Италийн 16 хотод хэт халалтын улмаас сэрэмжлүүлэг гаргажээ.
Испани, Итали, Грек улсад хэдэн өдрийн өмнөөс халж байгаа ч Харон хэмээх шинэ антициклон ням гарагт хойд Африкийн бүс нутгаас орж ирсэн бөгөөд энэ долоо хоногийн эхээр Италийн зарим хэсэгт агаарын хэм Цельсийн 45 хэмийг давж магадгүй байна.
Грек улс жуулчдыг хамгаалах үүднээс баасан гарагийн хамгийн халуун цагт Акрополисыг хаажээ.
Ням гарагт Италийн Эрүүл мэндийн сайд Оразио Шиллачи мөн хүмүүсийг өглөөний 11:00-18:00 цагийн хооронд гэртээ байхыг зөвлөөд, жуулчдыг, ялангуяа өндөр настай хүмүүсийг агаарын хэм 40-ийг давах үед нийслэл Ром дахь Колизей руу явахгүй байхыг анхааруулсан байна.
Нийслэлээс гадна Италийн төв хэсгийн Флоренс хотоос Сицилийн Палермо, хойгийн зүүн өмнөд хэсэгт орших Бари хүртэл анхааруулах сэрэмжлүүлэг зарлажээ. Италийн хойд хэсэгт агаарын температур мөн нэмэгдэж эхэлсэн байна.
Энэ үеэр Испанийн цаг уурчид улс орон даяар шөнийн цагаар агаарын температур 25 хэмээс доош унах магадлал бага байгааг мэдэгдээд, ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлжээ.
Даваа гарагаас эхлэн халууны давлагаа эрчимжиж, тус улсын өмнөд хэсэгт орших Севиллийн ойролцоох Гвадалкивирийн хөндийд агаарын хэм 44 хэмд хүрнэ гэж цаг уурчид таамаглаж байна.
Испанийн Канарын арлууд дахь Ла Пальма арал дээр хэт халалтын улмаас ойн түймэр хяналтаас гарсан тул дор хаяж 4,000 хүнийг нүүлгэн шилжүүлэх шаардлага үүсжээ.
Хоёр жилийн өмнө Сицилид 48.8 хэм хүртэл халж байсан нь Европ тивд бүртгэгдсэн хамгийн өндөр температур бөгөөд ойрын өдрүүдэд, ялангуяа Италийн Сардиния арал дээр энэ рекорд эвдэгдэж магадгүй байна.
Халууны давлагаа Газар дундын тэнгисийг дамнан Израильд хүрч, тус улсын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху өнгөрсөн бямба гарагт шингэн алдалтын улмаас эмнэлэгт хүргэгджээ. Тэрээр ням гарагт эмнэлгээс гарсан байна.
АНУ-д мөн халалт үргэлжилж, хүн амын бараг дөрөвний нэгд нь буюу Номхон далайн баруун хойд нутгаас Калифорниа, баруун өмнөд хэсэг, Флорида хүртэл хэт халах аюулаас сэрэмжлүүлжээ.
Эх сурвалж: Reuters