“Twitter”-тэй өрсөлдөх зорилгоор бүтээгдсэн “Threads” хэмээх сошиал медиа аппликейшн нь тав хүрэхгүй хоногийн дотор 100 сая гаруй хэрэглэгчтэй болжээ.
Ингэснээр “Meta”-ийн эхлүүлсэн тус аппликейшн “Open AI”-ийн “ChatGPT” программын тогтоосон дээд амжилтыг эвдсэн байна.
“Threads” өнгөрсөн лхагва гарагт нээлтээ хийсэн бөгөөд дэлхий даяар 100 орны “Apple” болон “Android” дэлгүүрүүдээс татах боломжтой.
Одоогоор мэдээллийн нууцлалын бодлогын улмаас Европт ашиглах боломжгүй байна.
Өмнө нь “Meta” компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг аппликейшн ашиглалтад орсон эхний долоон цагийн дотор 10 сая, пүрэв гарагийн өглөө гэхэд 30 сая гаруй хэрэглэгчтэй болсныг мэдэгдэж байв.
Үүнээс 24 цагийн дараа гэхэд энэ тоо хоёр дахин нэмэгдсэн юм.
“Quiver Quantitative” мэдээллийн платформын тоо баримтаас харвал “Threads”-ийн хэрэглэгчийн тоо одоо 100 саяд хүрсэн хэдий ч энэ нь “Twitter”-ийн 350 сая байнгын хэрэглэгчийн гуравны нэгээс бага хувь юм.
“Twitter”-тэй өрсөлдөх зорилгоор “Mastodon”, “Bluesky” зэрэг өрсөлдөгчид гарч ирсэн боловч эдгээр апплипейшн нь суурь хэрэглэгчийн баазгүй. Харин “Threads”-ийн хувьд “Meta”-ийн өөр нэг алдартай аппликейшн болох “Instagram”-ын тэрбум гаруй хэрэглэгч өөрийн бүртгэлээрээ нэвтрэх боломжтой.
Эх сурвалж: BBC

#Meta, #Марк Зукерберг, #Threads,