Өчигдөр Украины хүчин зүүн хэсгийн Бахмут хотын ойролцоо нэг километрээр урагшилсан болохыг Киев баасан гарагт мэдэгдэв.

Зүүн бүсийн цэргийн командлалын хэвлэлийн төлөөлөгч Сергей Череватыи Украины телевизэд “Батлан хамгаалах хүчин тэнд санаачлага гарган, дайсанд шахалт үзүүлж, довтолгоо хийж, хойд болон өмнөд жигүүрт урагшилсан. Тодруулбал, сүүлийн нэг өдрийн турш манай цэргүүд нэг километр гаруй урагшиллаа” гэж ярьжээ.

Украины хуурай замын цэргийн командлагч генерал Александр Сирский мөн Украины цэргүүд Бахмутын чиглэлд урагшилсан тухай мэдээллийг баталсан байна.

Тэрээр “Батлан хамгаалах хүчин ахиц дэвшил гаргаж, урагшилж байна” гэж хэлээд, зарим газар нутгийг хяналтдаа эргүүлэн авсан болохыг мэдэгдэв. Гэсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Зэвсэгт хүчний жанжин штабын хэвлэлийн төлөөлөгч мөн Украины цэргүүд Бахмутаас баруун өмнө зүгт орших Клищивка тосгоны ойролцоо “хэсэгчилсэн амжилтад хүрсэн” болохыг мэдэгджээ.

Украины цэргийн шинжээчдийн үзэж байгаагаар Клищивкаг чөлөөлөх нь тавдугаар сард Оросын цэргүүдэд олзлогдсон Бахмутыг эргүүлэн авахад чухал ач холбогдолтой байна.

Харин Оросын “РИА” агентлаг Оросын армийн эх сурвалжаас иш татан энэ долоо хоногт Москвагийн хүчин Клищивка руу хийсэн дайралтыг няцааж, тус бүсэд үлдсэн Украины цэргүүдийг цэвэрлэж байгаа тухай мэдээлэв.

Киев сөрөг довтолгоо эхлүүлснээсээ хойш өмнөд нутгийн зарим тосгоныг эргүүлэн авсан гэж мэдэгдэж байгаа ч Украины зүүн болон зүүн өмнөд хэсгийн томоохон газар нутаг Оросын хяналтад байсаар байна.

Эх сурвалж: Reuters

#Бахмут, #УКраин, #сөрөг довтолгоо,