Марк Зукербергийн “Meta” компани “Twitter”-тэй өрсөлдөхүйц “Threads” аппликейшнийг шинээр танилцуулсан нь эхний дөрвөн цагийн дотор таван сая хэрэглэгчтэй болжээ.
“Threads” нь хэрэглэгчдэд 500 хүртэлх тэмдэгт нийтлэх боломжийг олгодог бөгөөд “Twitter”-тэй төстэй олон функцтэй.
Платформ дахь сүүлийн үеийн өөрчлөлтөд сэтгэл дундуур байгаа “Twitter”-ийн хэрэглэгчид “Threads”-ийг илүүтэй сонирхож магадгүй гэж шинжээчид үзэж байна.
Шинэ платформ нь “Twitter”-ийг давж чадах уу гэсэн асуултад Зукерберг “Нэлээд хугацаа шаардагдах боловч зах зээлд 1 тэрбум гаруй хэрэглэгчтэй олон нийтийн харилцааны аппликейшн байх ёстой гэж би бодож байна. “Twitter”-т үүнийг хийх боломж байсан ч хийж чадаагүй. Бид чадна гэж найдаж байна” гэж хариулж байв.
“Threads”-ийг одоогоор Их Британи зэрэг 100 гаруй оронд татаж авах боломжтой боловч зохицуулалтын асуудлаас болж Европын холбоонд хараахан нэвтрээгүй байна.
“Facebook” болон “Instagram”-ыг эзэмшдэг “Meta” шинэ аппликейшнийг цаашид хөгжүүлэх бөгөөд “Mastodon” зэрэг бусад олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашигладаг хүмүүстэй харилцах боломжийг багтаасан нэмэлт функцуудыг төлөвлөжээ.
“Бидний алсын хараа бол ‘Instagram’-ын хамгийн чухал онцлогийг тусгасан, дээрээс нь мессеж бичдэг функцтэй аппликейшн болгож өргөжүүлэх явдал юм” гэж тус компани “Thread”-ын нээлтээс өмнө мэдэгдэж байв.
Хэдийгээр “Threads” нь бие даасан апп боловч хэрэглэгчид “Instagram”-ын бүртгэлээ ашиглан нэвтэрдэг. “Instagram” дахь хэрэглэгчийн нэр шууд дамжуулагдах боловч “Threads”-д зориулж профайлаа шинээр тохируулах сонголттой.
Мөн “Instagram” дээр дагадаг бүртгэлүүдийг дагах эсэхээ хэрэглэгч өөрөө шийдэх боломжтой байна. Энэхүү апп нь хэрэглэгчдэд “Instagram” дээр хаалттай бүртгэл үүсгэж, харин “Threads” дээр олон нийтэд нээлттэй байх боломжийг олгох гэнэ.
“Threads” болон “Instagram” хоёрын хооронд пост хуваалцаж болох ба холбоос, зураг, тав хүртэлх минутын урттай видео бичлэг оруулах боломжтой.
Эх сурвалж: BBC

#Meta, #Twitter, #Марк Зукерберг, #Threads,