Сэлбэ голын далан “Улаанбаатар буян” компанийн талаасаа сэтэрч, нөхцөл байдал хүндрээд байна. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор 300 гаруй албан хаагч ажиллаж байгаа бөгөөд нэмэлтээр хүн хүч дайчилж байгаа юм.
Иймд иргэд та бүхэн онцын шаардлагагүй бол тус чиглэлийн замаар зорчихгүй байхыг уриалж байна. Учир нь хайрга, шороо ачиж байгаа машин замын түгжрэлд орж, цаг хугацаа алдах эрсдэл бий болоод байна.
Мөн цэвэрлэх байгууламж хоногт 160-170 мянган шоо метр /м3/ ус хүлээн авах хүчин чадалтай. Гэвч одоогийн байдлаар усны хэмжээ 221 мянган шоо метрт хүрчээ. Иймд аваарын горимд шилжүүллээ гэж Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-аас мэдээллээ.
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС