Замын цагдаагийн шаардлагыг биелүүлж хөдөлгөөнөө зогсоогоогүй 17 настай хүүг цагдаа нар буудан хөнөөсний дараа Францад эсэргүүцлийн жагсаал, эмх замбараагүй байдал үүсжээ.
Наэл М гэх өсвөр насны хүүд яаралтай тусламж үзүүлсэн ч цээжиндээ авсан сумны шархныхаа улмаас нас барсан байна. Түүнийг буудсан офицерыг хүн амины хэргээр саатуулжээ.
Хүү цагдаагийн албан хаагчдыг гэмтээх зорилгоор тэднийг чиглэн машинаа жолоодсон гэж цагдаагийн байгууллага мэдэгдсэн боловч олон нийтийн сүлжээгээр цацагдсан бичлэг өөр зүйл өгүүлж байна.
Наэл М нь машинтайгаа холдох гэж оролдох үед цагдаагийн машинд сууж буй хоёр офицерын нэг нь цонхоор жолооч руу буугаа чиглүүлж, шууд буудаж байгаа нь бичлэгт үлджээ.
Мөн бичлэгт “толгойнд чинь буудна шүү” гэж хэлэх нь сонсогддог боловч хэн хэлсэн нь тодорхойгүй байна.
Энэ үед машинд өөр хоёр хүн байсан бөгөөд нэг нь зугтаж, нөгөө нь цагдаад саатуулагджээ.
Болсон явдлын дараа Парисын баруун хэсэгт орших Нантерре хотод мягмар гарагийн орой эсэргүүцлийн жагсаал болсон бөгөөд эмх замбараагүй байдлын улмаас 31 хүнийг баривчилсан байна.
Жагсагчид машин, хогийн сав шатааж, автобусны зогсоолуудыг эвдэн сүйтгэж, цагдаагийн газрын ойролцоо салют буудуулжээ. Цагдаа нар жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглаж, зарим нь хаалт босгосон байна.
Түүнчлэн Асниер, Коломбес, Суреснес, Обервильер, Кличи-су-Боа, Мантес-ла-Жоли зэрэг хотуудад эмх замбараагүй байдал бүртгэгджээ.
Өсвөр насны хүүгийн үхэлтэй холбоотойгоор эрх баригчид хоёр тусдаа хэрэг нээсэн байна. Төрийн албан хаагчийн гарт амь насаа алдсан болон жолооч машинаа зогсоогоогүй, цагдаагийн ажилтны амийг хөнөөх гэж оролдсон байж болзошгүй гэсэн үндэслэлээр мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлжээ.
Наэлийн гэр бүлийн өмгөөлөгчийн мэдэгдсэнээр ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагыг “худлаа хэлсэн” гэж үзэн гомдол гаргасан байна.
Наэл М нь энэ жил Францад замын хөдөлгөөний зөрчлийн улмаас цагдаад буудуулж амиа алдсан хоёр дахь хүн юм. 2021 онд гурав, 2020 онд хоёр, 2022 онд 13 хүн ийм байдлаар амиа алдсан байна. Хохирогчдын дийлэнх нь хар арьстан эсвэл араб гаралтай байв.
Эх сурвалж: BBC

#Парис, #Франц, #цагдаа, #үймээн самуун, #Наэл М,