Италийн Соёлын сайд Женнаро Сангиулиано ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Ромын Колизейд өөрийн болон сүйт бүсгүйнхээ нэрийг сийлсэн аялагчийголж, шийтгэхийг” уриалав.

Даваа гарагт Сангиулиано “Twitter” хуудсандаа “Нэг аялагч дэлхийн хамгийн алдартай газруудын нэг болох Колизейн түүхэн өвийг гутаан доромжилж, өөрийн болон сүйт бүсгүйнхээ нэрийг сийлсэн нь маш ноцтой, ёс суртахуунгүй бөгөөд соёлгүй байдлын шинж тэмдэг гэж би үзэж байна” гэж жиргэжээ.

“Энэ үйлдлийг хийсэн хүн хэн ч бай түүнийг олж тогтоогоод, хуулийн дагуу шийтгэнэ гэж найдаж байна” гэж цааш нь бичсэн байна.

Тэрээр залуу аялагчийн 2000 орчим жилийн настай амфитеатрын хананд түлхүүр ашиглан нэрээ сийлж буй бичлэгийг хуваалцжээ. Бичлэгт аялагчийн царайг бүдгэрүүлсэн байна.

“ANSA” агентлагийн мэдээлснээр аялагч “Иван+Хейли 23” гэж ханан дээр бичсэн бөгөөд энэ хэрэг өнгөрсөн баасан гарагт болжээ.

Бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсаны дараа цагдаа нар аялагчийг хайж эхэлсэн ч хэн болохыг нь хараахан тогтоогоогүй байна.

Тухайн аялагчид дор хаяж 15,000 еврогийн буюу 16,360 ам.долларын торгууль эсвэл тав хүртэлх жилийн хорих ял оноож магадгүй байгаа аж.

Эх сурвалж: CNN

#итали, #Колизей, #Ром,