Технологийн салбарт тэргүүлэгч хоёр тэрбумтан Илон Маск, Марк Зукерберг нар тулалдахаар тохиролцжээ.
Маск өөрийн сошиал медиа платформ “Twitter”-ээрээ Зукербергтэй “торонд тулалдахад бэлэн” гэдгээ жиргэсэн байна.
“Facebook” болон “Instagram”-ын толгой компани “Meta”-ийн босс Зукерберг дараа нь Маскийн жиргээнд “Над руу байршлаа илгээ” гэж хариулжээ.
Маск хариуд нь “Вегасын октагон” гэж жиргэсэн байна.
Октагон нь “Ultimate Fighting Championship” (UFC)-ийн тулаанд ашиглагддаг өндөр хашлагатай дэвжээ юм. “UFC” нь Невада мужийн Лас Вегас хотод байрладаг.
Энэ сарын сүүлээр 52 нас хүрэх Маск мөн “Twitter” хуудсандаа “Би ‘Далайн морь’ гэж нэрлэдэг гайхалтай мэх мэднэ. Энэ нь зүгээр л өрсөлдөгчийнхөө дээр хэвтэж, юу ч хийхгүй байхыг хэлдэг” гэж жиргэсэн байна.
Мөн “Би хүүхдүүдээ өргөөд, дээш шидэхээс өөрөөр дасгал бараг хийдэггүй” гэжээ.
Харин 39 настай Зукерберг нь холимог тулааны урлагаар (MMA) хичээллэдэг ба саяхан жюү-жицүгийн тэмцээнд түрүүлсэн юм.
Энэхүү харилцан яриа нь олон нийтийн сүлжээний хэрэглэгчдийн дунд шуугиан тарьж, тулаанд хэн ялах талаар мэтгэлцээн өрнөхөд хүргэсэн байна.
Энэ сарын эхээр “Меta” компани “Twitter”-тэй өрсөлдөхүйц бичвэрт суурилсан олон нийтийн сүлжээний аппликейшн зохион бүтээх төлөвлөгөөг ажилчдадаа танилцуулсан тухай эх сурвалжууд мэдээлсэн.
Энэ нь компанид “Mastodon” гэх мэт төвлөрсөн бус платформоос дагагчдыг татах боломжийг олгож магадгүй юм.
Текстэд суурилсан аппликейшн нь “P92” гэх нэртэй бөгөөд “BlueSky” эсвэл “Mastodon”-оос илүүтэй Илон Маскийн “Twitter”-т илүү хүчтэй өрсөлдөгч болж магадгүй байна.
Эх сурвалж: BBC