Францын нийслэлд томоохон дэлбэрэлт болсны улмаас 37 хүн шархаджээ. Тэдний дөрвийнх нь биеийн байдал хүнд байна.

Парисын тавдугаар дүүрэгт байрлах Сент-Жак гудамж дахь дизайны сургууль болон католик шашны боловсролын төв байр байрладаг байранд дэлбэрэлт болжээ.

Дор хаяж хоёр хүн сураггүй алга болсон байх магадлалтай байгаа бөгөөд онцгой байдлын ажилтнууд үнэрч нохдын хамт эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.

Гэрчүүдийн мэдээлснээр дэлбэрэлт болохоос өмнө хий үнэртэж байсан аж.

Парисын прокурор Лауре Беккуу камерын бичлэгийг шалгасны үндсэн дээр дэлбэрэлтийг Вал де Грейс сүмийн хажуугийн барилга дотор болсон гэж урьдчилсан байдлаар таамаглаж байгааг мэдэгджээ.

Одоогоор дэлбэрэлтийн шалтгааныг тогтоогоогүй байна.

Дэлбэрэлтийн дараа барилга дотор галд гарсан ч галыг унтраасан болохыг Парисын цагдаагийн дарга Лоран Нунез мэдэгдэв.

Дэлбэрэлт болсон газар нь жуулчдын дунд алдартай, оюутнуудын ихээр очдог Парисын зүүн эргийн Латин хорооллоос өмнө зүгт оршдог байна.

Эх сурвалж: BBC

#дэлбэрэлт, #Парис, #Франц,