Саяхан эхлүүлсэн сөрөг довтолгоо ньхүлээж байснаас удаан” байгааг Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский хүлээн зөвшөөрчээ.

“Зарим хүмүүс үүнийг Холливудын кинотой андуурч, үр дүнг нь одоо харахыг хүлээж байна. Гэхдээ энэ тийм хялбар зүйл биш юм. Хүмүүсийн амь нас эрсдэлд орж байна” гэж Зеленьский “ВВС”-д ярьсан байна.

Украины тал сөрөг довтолгооны эхний долоо хоногт өмнөд хэсгийн Запорожье, зүүн Донецк мужид найман тосгоныг түрэмгийлэгчдээс чөлөөлөөд байгаа.

Оросын арми Украины 200,000 хавтгай дөрвөлжин километр талбайг минажуулсан тул цэргүүд нь тийм ч амар урагшилж чадахгүй байгааг Зеленьский хэлэв.

Тэрээр НАТО-оос Украинд аюулгүй байдлын баталгаа өгөх шаардлагатай байгааг онцолсон ч эцсийн зорилго нь батлан хамгаалах эвсэлд гишүүнээр элсэх явдал болохыг тэмдэглэжээ.

Гэсэн ч НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг ирэх сард Литвад болох дээд хэмжээний уулзалтын үеэр Украинд урилга өгөх төлөвлөгөө байхгүй гэдгийг энэ долоо хоногт тодорхой мэдэгдсэн юм.

Зеленьский мөн АНУ-д үйлдвэрлэсэн “F-16” онгоцнуудыг авах хүсэлтэй байгаагаа дахин илэрхийлж, сөнөөгч онгоцны нисгэгчдийг наймдугаар сараас бэлтгэл сургуулилалтаа эхлүүлж, 6-7 сарын дараа эхний онгоцнууд орж ирнэ гэдэгт итгэж байгаагаа хэлэв.

Өнөөдөр Лондонд хотод Украины сэргээн босголтын асуудлаарх бага хурал болж байгаа бөгөөд Зеленьский улс орныг нь сэргээн босгоход хувийн хэвшлийн гүйцэтгэх үүргийн талаар “BBC”-д өгсөн ярилцлагадаа онцолсон байна.

Мөн тэрээр Украинд хэрэгтэй дэмжлэгийг зөвхөн эрчим хүч, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн цогцолборын сэргээн босголтоос гадна, дижиталчлал болон шүүх эрх мэдлийн, авлигын эсрэг шинэчлэлтэд зарцуулах талаар дурджээ. Ингэхдээ хүмүүст амьдрах газар олох, нурсан Каховка даланг сэргээх, эрчим хүчний сүлжээний төвлөрлийг сааруулах зэрэг алхмуудыг нэн даруй хийх шаардлагатай байгааг хэлсэн байна.

Түүнчлэн Оросын ерөнхийлөгч хэн байхаас үл хамааран Москвагийн цэргүүд Украины хөрсөн дээр байгаа цагт хэзээ ч зогсохгүй гэдгээ Зеленьский дахин илэрхийлэв. 

Орос улс хэдхэн хоногийн өмнө тактикийн цөмийн зэвсгээ Беларусь руу шилжүүлснээ зарласан. Украины удирдагчаас энэ талаар асуухад “Путин анх 2014 онд манай газар нутгийг эзэлснээсээ хойш бидэнд аюул заналхийлж ирсэнгэж хариулсан байна.

Тэрээр үргэлжлүүлэн “Тэр цөмийн зэвсэг хэрэглэх талаар ярьдаг ч би түүнийг бэлэн биш гэж бодож байна. Учир нь тэр амь насаа алдахаас айдаг, тэр өөртөө дэндүү хайртай. Гэхдээ би баттай хэлж чадахгүй, ялангуяа 21-р зуунд хөршийнхөө эсрэг өргөн хэмжээний дайн эхлүүлсэн бодит байдлаас тасарсан хүнийг таах боломжгүйгэж “BBC”-д хэлжээ.

Зеленьский мөн Путинийг “Гитлерээс хойших антисемитизм (еврейчүүдийг үзэн ядах үзэл)-ийн хоёр дахь хаан” гэж тодорхойлсон байна.

Эх сурвалж: BBC

#Володимир Зеленьский, #УКраин, #сөрөг довтолгоо, #Украины сэргээн босголт,