Мягмар гарагт Эстонийн парламент ижил хүйстний гэрлэлтийг хуульчлан баталсан Төв Европын анхны улс боллоо.
Баруун Европын ихэнх орон ижил хүйстний гэрлэлтийг хуулиар зөвшөөрдөг боловч өмнө нь коммунист дэглэмтэй байсан, Москва тэргүүтэй Варшавын гэрээний эвслийн гишүүн байсан боловч одоо НАТО эсвэл ЕХ-ны гишүүн болсон Төв Европын орнуудад энэ нь хууль бус хэвээр байдаг.
Ерөнхий сайд Кажа Каллас парламентын санал хураалтын дараа “Энэ бол хэцүү тэмцэл байсан. Гэхдээ гэрлэлт, хайр бол та бүхний сурталчлах ёстой зүйл гэдгийг Төв Европын орнуудад захиж хэлмээр байна” гэж “Reuters” агентлагт хэлжээ.
Хуулийн төсөл нь либерал ба социал демократ намуудын эвслээс бүрдсэн 101 суудалтай парламентаас 55 санал авсан байна.
Хууль 2024 оноос хэрэгжиж эхэлнэ.
Хүний эрхийн төвөөс 2023 онд явуулсан санал асуулгаар 1.3 сая хүн амтай тус улсын 53% нь ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмжсэн байна. Арван жилийн өмнө энэ тоо 34% байжээ.
Гэсэн хэдий ч Эстоничуудын 38% нь ижил хүйстнүүдийг огт хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн хэвээр байна. Ижил хүйстний гэрлэлтийг тус улсын хүн амын дөрөвний нэгийг бүрдүүлдэг орос үндэстний цөөнх эсэргүүцдэг бөгөөд тэдний дөнгөж 40 хувь нь үүнийг дэмждэг байна.
Эстонид гей хүмүүсийн олонх нь дарамт шахалтад өртдөг учраас эдгээр хүмүүс бэлгийн чиг баримжаагаа нууцлах хандлагатай байсаар ирсэн.
Харин сүүлийн үед жил хүйстний гэрлэлтийн талаарх олон нийтийн санаа бодол эерэг тийш хандаж, 2013 оны сонгуулийн дараа уг хуулийн төсөл нь хуучинсаг үзэлтэй сөрөг хүчнийг даван туулах боломжтой болсон тул засгийн газар энэ боломжийг ашигласан байна.
ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Балтын бусад хоёр улс болох Латви, Литвын парламент ижил хүйстний тухай хуулийн төслүүдийг өмнө нь хэлэлцэж байсан ч хууль болгож чадаагүй юм.
Эх сурвалж: Reuters

#ижил хүйстний гэрлэлт, #Эстони,