Дайсны ширүүн эсэргүүцлийг үл харгалзан Украин саяхан эхлүүлсэн сөрөг довтолгоондоо ахиц дэвшил гаргасаар байгааг Киев пүрэв гарагт мэдэгдэв.

Украины Батлан хамгаалахын дэд сайд Ханна Малиар өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр “Зэвсэгт хүчин аажмаар боловч тогтвортой урагшилж байна. Үүний зэрэгцээ дайсан [өмнөд фронтод] хүчтэй эсэргүүцэл үзүүлж байна” гэж хэлжээ.

Малиар мөн “Бахмут дахь фронтын эргэн тойронд дайсан нөөцөө нэмэлтээр татаж, Украины цэргүүдийг урагшлуулахгүйн тулд бүх хүчээ дайчлан оролдож байна” гэж мэдэгдсэн байна.

Гэсэн хэдий ч Украины цэргүүд Бахмут орчимд 3 километр гаруй урагшилсан гэв.

Украины Зэвсэгт хүчний жанжин штабын мэдэгдэлд дурдсанаар Украины зэвсэгт хүчин Донецк болон өмнөд хэсгийн Запорожье мужид нийт долоон суурин, 100 гаруй хавтгай дөрвөлжин километр газар нутгийг чөлөөлсөн байна.

Харин Оросын тал Украины мэдэгдлийг үгүйсгэж, бүх халдлагыг няцаасан гэж мэдэгдсээр байна.

Эх сурвалж: The Guardian

#УКраин, #сөрөг довтолгоо,