“Microsoft” корпорацын үүсгэн байгуулагч Билл Гейтс баасан гарагт Хятадад айлчлах үеэрээ тус улсын дарга Ши Жиньпинтэй уулзахаар төлөвлөж байгааг эх сурвалжууд мэдээлжээ.

Энэхүү уулзалт нь Ши Жиньпиний сүүлийн жилүүдэд гадаадын бизнес эрхлэгчтэй хийсэн анхны уулзалт болох юм. Эх сурвалжийн хэлснээр уулзалтыг ганцаарчилсан байдлаар зохион байгуулж магадгүй байна.

Уулзалтын сэдэв юу байх талаар эх сурвалжууд хэлээгүй боловч Гейтс 2019 оноос хойш анх удаа Бээжинд газардсанаа мэдэгдээд, дэлхийн эрүүл мэнд, хөгжлийн сорилтууд дээр Билл ба Мелинда Гейтсийн сантай хамтран ажиллаж байсан түншүүдтэйгээ уулзана гэдгээ лхагва гарагт “Twitter”-т жиргэсэн байна.

Гейтс 2008 онд “Microsoft” компанийн гүйцэтгэх албан тушаалаа орхиж, 2020 онд дэлхийн эрүүл мэнд, боловсрол, цаг уурын өөрчлөлттэй холбоотой сайн дурын үйлсэд анхаарлаа хандуулахын тулд компанийн удирдах зөвлөлөөс огцорч байв.

Ши Жиньпин, Гейтс нар хамгийн сүүлд 2015 онд Хайнань мужид болсон Боаогийн форумын үеэр уулзсан юм. Дараа нь 2020 оны эхээр Ши Жиньпин Ковид-19-тэй тэмцэх үйлсэд зориулж Хятадад таван сая долларын тусламж үзүүлэхээ амласан Гейтс болон Билл ба Мелинда Гейтсийн санд талархал илэрхийлж, захидал бичиж байжээ.

Цар тахлын улмаас Хятад улс хилээ хааж, Ши Жиньпин гурван жил орчим хугацаанд гадаад айлчлалаас татгалзаж, гадаадын хувийн бизнес эрхлэгчидтэй уулзаагүй. Харин уг уулзалт нь түүний урт завсарлагын төгсгөл байх бололтой.

Энэ оны эхээр Хятад улс хилээ нээснээс хойш хэд хэдэн гадаадын компаниудын гүйцэтгэх захирлууд тус улсад айлчилсан боловч ихэнх нь засгийн газрын сайд нартай уулзсан байна.

Ерөнхий сайд Ли Цян гуравдугаар сард “Apple”-ийн Тим Күүк болон бусад гадаадын гүйцэтгэх захирлуудтай уулзсан бол өнгөрсөн сард “Tesla”-ийн Илон Маск Ерөнхий сайдын орлогч Дин Сюексянтай уулзсан.

Гэвч Хятад, Америкийн хурцадмал байдал нэмэгдэж, Ши Жиньпин улсынхаа үндэсний аюулгүй байдалд анхаарлаа хандуулж байгаатай холбогдуулан гадаадын бизнесийн хүрээнийхний Хятадад хандах хандлага илүүү болгоомжилсон шинжтэй байна.

Гейтсийн айлчлалын дараа буюу зургадугаар сарын 18-19-ний хооронд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен хоёр улсын харилцааг тогтворжуулах зорилгоор Хятадад айлчлах юм.

Эх сурвалж: Reuters

#айлчлал, #Билл Гейтс, #ХЯтад, #Ши Жинпинь,