Швед улс Туркийн эсрэг эсэргүүцлийн жагсаалыг таслан зогсоож чадахгүй бол ирэх сард болох эвслийн дээд хэмжээний уулзалтаас өмнө НАТО-ийн гишүүнчлэлээ Анкарагаар зөвшөөрүүлж чадахгүй гэж Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган мэдэгджээ.
Мягмар гарагт Эрдоган Азербайжанаас буцаж ирэхдээ сэтгүүлчдэд хандан Стокгольмд “террористууд” жагсаал хийж байхад Турк улс Шведийн НАТО-д элсэх саналд нааштайгаар хандаж чадахгүй бөгөөд лхагва гарагт Анкарад Шведийн албаны хүмүүстэй хийх хэлэлцээрийн үеэр Туркийн байр суурь тодорхой байх болно гэж хэлсэн байна.
Лхагва гарагт Анкара хотноо Турк, Швед, Финланд, НАТО-ийн албаны хүмүүс уулзаж, Шведийн НАТО-д элсэх хүсэлтийн талаар хэлэлцэх аж.
Гуравдугаар сард Турк улс Финландын Хойд Атлантын эвсэлд элсэх хүсэлтийг соёрхон баталсан ч Шведийн хүсэлтийг эсэргүүцсээр байгаа юм. Унгар улс мөн адил Шведийн гишүүнчлэлийг дэмжихээс татгалзаад байгаа.
Турк улс нь Стокгольмын эрх баригчдыг Туркт алан хядагч бүлэглэлд тооцогддог курдын зэвсэгт бүлэглэлийн гишүүдийг улс орондоо орогнуулдаг хэмээн буруутгадаг учраас тус улсын гишүүнчлэлийг дэмжих боломжгүй хэмээн тайлбарладаг.
Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор хоёр улс гэрээ байгуулсан бөгөөд Швед улс терроризмын эсрэг шинэ хууль батлах зэргээр гэрээнд заасан үүргээ биелүүлснээ мэдэгдээд байгаа юм. Зэвсэгт бүлэглэлийн гишүүдийг Туркийн талд шилжүүлэх тал дээр үндэсний болон олон улсын хуулийг дагаж мөрдөж байгаагаа мэдэгдсэн.
Харин Эрдоган хууль эрх зүйн өөрчлөлтийг хангалтгүй гэж үзэж байгаагаа өчигдөр сэтгүүлчдэд хэлсэн байна. Тэрээр цагдаа нарыг үүргээ биелүүлж ийм төрлийн эсэргүүцлээс урьдчилан сэргийлэх ёстой гэж хэлжээ.
Өнгөрсөн сард Стокгольм хотноо Туркийн эсрэг болон НАТО-д элсэхийг эсэргүүцсэн иргэдийг жагсаал болж, жагсагчид Туркт зэвсэгт бүлэглэлд тооцогддог Курдистаны Ажилчны Нам (PKK)-ын туг далбааг мандуулсан юм.
Мөн Эрдоганыг энэ сарын эхээр НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергтэй хэлэлцээр хийсэн өдөр Стокгольм хотод мөн адил эсэргүүцлийн жагсаал болсон байна.
Эх сурвалж: Reuters

#Нато, #Режеп Таийп Эрдоган, #турк, #Швед,