Өнгөрсөн долоо хоногт удаан хүлээгдэж буй сөрөг довтолгоогоо эхлүүлснээсээ хойш зүүн өмнөд хэсэгт 100 км фронтын дагуух долоон тосгоныг Оросын цэргүүдээс чөлөөлсөн байна.
Оросын арми цэрэг, зэр зэвсэг, агаарын хүчний хувьд давуу талтай, тэр дундаа Украины өмнөд хэсэгт хамгаалалтын бэхлэлт босгосон нь Москвагийн эзлэн түрэмгийллийг таслан зогсоох Киевийн хүчин чармайлтад хүндрэл учруулж байна.
Гэсэн ч Украины арми байлдааны талбарт ахиц дэвшил гаргаж байгааг Ерөнхийлөгч Володимир Зеленьский даваа гарагийн оройн мэдэгдэлдээ хэлэв.
Зеленьский “Тулаан ширүүн байгаа ч бид хөдөлж байна, энэ нь маш чухал” гэж хэлжээ.
Оросын мэдэлд байсан нутаг дэвсгэрээс хойд зүгт урсдаг Мокри Ялы гол дагуух Сторожев тосгонд цэргүүд Украины далбааг мандуулж буй дүрс бичлэг олон нийтийн сүлжээнд тавигджээ.
Өнгөрсөн ням гарагт Украины цэргүүд тал өмнө зүгт Мокри Ялы дагуух Блаходатне, Нескучне, Макаривка гэсэн гурван тосгоныг чөлөөлсөн юм.
Батлан хамгаалахын дэд сайд Ханна Малиарын даваа гарагийн орой мэдэгдсэнээр Украины арми мөн Мокри Ялыгаас баруун тийш 10 км-ийн зайд орших Левадне, Новодаровка, мөн Запорожье хотоос зүүн өмнө зүгт орших Лобкове тосгоныг чөлөөлсөн байна.
Цэргүүд нийт 6.5 км урагшилж, 90 хавтгай дөрвөлжин километр талбайг хяналтдаа авчээ. Гэсэн ч энэ нь Оросын мэдэлд байгаа 100,000 хавтгай дөрвөлжин километрийн багахан хэсэг юм.
Малиарын хэлснээр Украины цэргүүд эдгээр долоон сууриныг өнгөрсөн долоо хоногт чөлөөлсөн байна.
Украины гаргасан дэвшлийг Москва хараахан албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй. Гэвч Оросын нэр хүндтэй цэргийн суртал ухуулагчид Украины цэргүүд Блаходатне, Нескучне, Макаривкаг эзлэн авч, өмнө зүг рүү шахаж байгааг мэдээлжээ.
Украины хүчнийхэн мөн фронтын урт шугамын бусад цэгүүдэд Оросын сул талыг судалж, дайралт хийж байгаа боловч одоогоор тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Эх сурвалж: Reuters