Тэрбумтан, хэвлэл мэдээллийн магнат, Италийн Ерөнхий сайд асан Силвио Берлускони даваа гарагт 86 насандаа таалал төгсжээ.
Оросын Ерөнхийлөгч Владимир Путинийг найзаараа нэрлэж, “бунга бунга” секс үдэшлэгээрээ алдаршсан, Италийн ерөнхий сайдаар хамгийн удаан хугацаанд ажилласан Берлускони цусны хорт хавдартай байсан бөгөөд саяхан уушгины халдвар авсан байна.
Тэрээр баасан гарагаас хойш хэвтэн эмчлүүлсэн Миланы Сан Раффаэлийн эмнэлэгт өглөөний 07:30 орчимд нас баржээ.
Берлусконигийн “Forza Italia” нам нь одоогийн Ерөнхий сайд Жоржиа Мелонигийн барууны эвслийн нэг хэсэг бөгөөд тэрээр өөрөө засгийн газарт ямар нэг үүрэг оролцоогүй байсан ч түүний үхэл ирэх саруудад Италийн улс төрийг тогтворгүй болгох магадлалтай.
Түүний бизнесийн эзэнт гүрэн мөн адил тодорхойгүй ирээдүйтэй тулгарч байна. Тэрээр таван хүүхэдтэй боловч “MFE” компанийг нь хэн өв залгамжлах талаар хэзээ ч олон нийтэд мэдэгдэл хийж байгаагүй аж.
Берлускониг нас барсны дараа компанийх нь хувьцааны ханш 10%-иар өссөн бөгөөд Миланы биржийн арилжаачид энэ нь компанийг зарах эсвэл өрсөлдөгчтэй нэгтгэх замыг нээж чадна гэж үзэж байна.
1980-аад онд телевизийн эзэнт гүрэн байгуулсныхаа дараа Берлускони 1994 онд улс төрд орж, бараг тэр даруй ерөнхий сайд болсон. Олон удаагийн дуулианд нэр холбогдож байсан ч тэрээр энэ албан тушаалд дөрвөн удаа сонгогдож, ажилласан юм.
Берлускони 2011 онд хамгийн сүүлд ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорсон. Тухайн үед Итали улс өрийн хямралд ойртож, тэрээр өөрөө насанд хүрээгүй эмэгтэйчүүдтэй секс үдэшлэг зохион байгуулсан гэх хэрэгт холбогдсон байв.
Мөн 2013 онд татварын луйврын хэргээр ял авч, төрийн албан тушаал эрхлэх эрхээ таван жилээр хасуулсан.
Берлускони эрүүл мэндийн байдал болон шүүх дээр асуудалтай байсан ч “Forza Italia”-ийн хяналтыг шилжүүлэхээс татгалзаж, 2019 онд улсаа төлөөлөн Европын парламентад сууж, өнгөрсөн жил Италийн Сенатад суудал авч, улс төрд эргэн ирээд байсан юм.
Италийн болон гадаадын улс төрийн зүтгэлтнүүд түүний үхэлд эмгэнэл илэрхийлсээр байна.
Эх сурвалж: Reuters