Украин улс хүсэн хүлээсэн сөрөг довтолгооныхоо эхний ялалтаар тус улсын зүүн өмнөд хэсгийн гурван тосгоныг чөлөөлжээ.
Бямба гарагт тус улсын Ерөнхийлөгч Володимир Зеленьский сөрөг довтолгоо эхэлснийг баталсан.
Түүний мэдэгдлээс хойш анх удаа Украины цэргүүд Донецк мужийн Блаходатне, Нескучне гэх хөрш тосгонд баяраа тэмдэглэж буйг харуулсан бичлэг олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн байна.
Киевийн Батлан хамгаалахын дэд сайд Ханна Малиарын хэлснээр ойролцоох Макаривкаг мөн чөлөөлжээ.
Харьцангуй жижиг ялалт хэдий ч эдгээр сууринууд нь Мариуполь хот руу чиглэсэн зам дээр байрладаг тул Украин ойрын саруудад боомт хотыг эргүүлэн авахаар оролдож магадгүй гэж зарим шинжээчид таамаглаж байна.
Зарим нь Киевийг эзлэгдсэн Крым болон Донецкийг холбосон хуурай замын гүүрийг эвдэж, Оросын цэргийг хойгт тусгаарлахыг оролдож байна гэж үзэж байна.
Энэ хооронд, Украины цэргүүд мөн зүүн хэсгийн удаан үргэлжилсэн цуст тулалдааны талбар болсон Бахмут хотын ойролцоо урагшилжээ.
Киевийн өндөр албан тушаалтнууд энэ талаар дэлгэрэнгүй тайлбар өгөхөөс татгалзсан байна.
Украин сөрөг довтолгоогоо чимээгүй хийнэ гэдгээ өмнө нь илэрхийлж байсан. Тус улсын тагнуулын газрын дарга Кирило Буданов мөн өнгөрсөн ням гарагт “төлөвлөгөө чимээгүй байдалд дуртай” гэх агуулга бүхий өөр нэг бичлэгийг олон нийтийн сүлжээнд нийтэлжээ.
Украины ажиллагааны цар хүрээ тодорхойгүй хэвээр байгаа ч АНУ-д төвтэй Дайны судлалын хүрээлэн (ISW) бямба гарагт Киевийн цэргүүд фронтын дөрвөн бүсэд довтолж байна гэж мэдэгдэв.
Өмнө нь тус төвийн таамаглаж байсанчлан, Украин Оросын бэхлэлтийг нэвтлэх явцдаа зарим нэг бүтэлгүйтэлтэй тулгарсан байна. Тодруулбал, пүрэв гарагт Запорожье мужийн зүүн өмнөд хэсэгт болсон тулааны үеэр Америкт үйлдвэрлэсэн есөн ширхэг шинэ “Bradley” маркийн байлдааны машиныхаа зургааг алдсан тухай Украины цэргүүд “AFP” агентлагт мэдээлжээ.
Харин өөр бүс нутагт Киевийн цэргүүд өнгөрсөн амралтын өдрүүдэд механикжсан довтолгооны үр дүнд Германы “Leopard-2” танкнуудынхаа тусламжтайгаар фронтын шугамыг давж чадсан байна.
Үүний зэрэгцээ, Орос Запорожье мужид дахин нэг далан дэлбэлснийг Украин мэдэгдэв. Орос тус бүс нутгийг 2022 оны хоёрдугаар сараас хойш хяналтдаа байлгаж байгаа юм.
Москвагийн арми Новодаровка тосгоны ойролцоох далангаа дэлбэлсний улмаас Мокри Ялы голын хоёр эрэгт үерт автсан байна.
Украины армийн хэвлэлийн төлөөлөгч Валерий Шершений хэлснээр Орос Украины давшилтыг зогсоохын тулд бүс нутгийн далнуудыг зориудаар дэлбэлж байна.
Эх сурвалж: BBC

#онцолсон, #УКраин, #сөрөг довтолгоо,