-Хэвлэлийн хурал-

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа сайжруулсан шахмал түлшний угааранд 25 хүн хордож, найман хүн нас барсан талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Тавдугаар сарын 31-нд сайжруулсан шахмал түлшний угааранд 25 хүн хордож, найман хүн нас барсан гэх мэдээллийг авсан. Хамгийн хачирхалтай нь энэ хэргийн талаар албан ёсны мэдээлэл авах боломжгүй байна. Би УИХ-ын дэд даргын хувиар мэдээлэл авах гээд олдохгүй байна.

Найман хүнээс гурав нь бага насны хүүхэд байсан гэж байна. Тиймээс холбогдох байгууллагуудыг иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөөч гэсэн хүсэлт гаргаж байна.

Шахмал түлш иргэдийг үнэхээр бухимдуулж байна. Миний авсан мэдээллээр он гарснаас хойш 1739 хүн угаартаж, 46 хүн нас барсан гэж байна. Холбогдох хүмүүсийг мэдээлэл өгөхийг хориглож, айлгаж байна” гэсэн юм.

#live, #С.Одонтуяа,