Украины удаан хүлээлгэсэн сөрөг довтолгоо эхэлсэн талаар хэвлэлүүд өчигдрөөс мэдээлж эхэлсэн ч Киев уг мэдээллийг үгүйсгэв.
Фронтын шугамын ойролцоо байрлаж буй ахлах офицер, нэг цэргийн хэлснийг иш татан “NBC News” довтолгоо эхэлсэн талаар мэдээлсэн байна. “Washington Post” сонин мөн зэвсэгт хүчинд алба хаадаг дөрвөн эх сурвалж ижил зүйл хэлснийг мэдээлжээ.
Дайн Судлалын Хүрээлэн (ISW) бас Украины сөрөг давшилт эхэлснийг пүрэв гарагийн орой “Twitter”-ээр мэдэгдсэн байна.
Пүрэв гарагт Их Британийн Батлан хамгаалах яам мөн Киев фронтын олон салбарт ширүүн тулаан өрнүүлж байгааг өдөр тутмын хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.
Украины Зэвсэгт хүчний жанжин штабын хэвлэлийн төлөөлөгчөөс энэ талаар асуухад “Бидэнд тийм мэдээлэл ирээгүй” гэж хариулсан байна.
Гэвч Украины албаныхан цэргүүд нь Бахмутад урагш давшиж байгааг хүлээн зөвшөөрчээ.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский пүрэв гарагийн оройн мэдэгдэлдээ зүүн Донецк муж, Бахмутад болсон ширүүн тулаан амжилттай болсон талаар дурдаж, цэргүүдэдээ талархал илэрхийлэв.
Энэ болон фронтын шугам дагуу бусад газруудад тулалдаан ширүүсэж байгааг харгалзан сөрөг довтолгоо эхэлсэн гэдэгт зарим шинжээчид итгэлтэй байна.
“ISW”-ийн мэдэгдсэнээр Украины сөрөг довтолгооны эхний үе шат нь Оросын бэхлэлтийг нэвтлэх явдал бөгөөд энэ шатанд Украин их хэмжээний хохирол амсаж магадгүй гэв.
“Механикжсан хүчний довтолгооны нэвтрэлтийн үе шат нь хамгийн аюултай бөгөөд хамгийн их хохиролтой байдаг нь тодорхой ойлголт юм. Энэ үе шатны амжилт эсвэл бүтэлгүйтэл хэсэг хугацаанд харагдахгүй байх боломжтой” гэж “ISW” мэдэгдэлдээ дурдсан байна.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #УКраин, #сөрөг довтолгоо,