“Apple” компани удаан хүлээлгэсэн “Apple Vision Pro” хэмээх чихэвчээ олон нийтэд танилцууллаа.
Энэ нь тус компанийн сүүлийн 10-аад жилийн хугацаанд шинээр танилцуулж буй анхны бүтээгдэхүүн юм. “Apple” 2015 онд “Apple Watch”-ийг олон нийтэд танилцуулж байв.
Чихэвчний батарей нь хоёр цаг ажиллах чадвартай, 3,499 долларын үнэтэй бөгөөд ирэх оны эхээр АНУ-д худалдаанд гарна.
Үнэ нь одоо зах зээл дээр зарагдаж байгаа бусад виртуал бодит байдлын чихэвчнүүдээс харьцангуй өндөр юм. Өнгөрсөн долоо хоногт “Meta” компани өөрийн “Quest”-ээ танилцуулсан бөгөөд чихэвчээ 449 доллароор худалдаалахаа мэдэгдсэн билээ.
“Apple Vision Pro” нь зах зээл дээрх ижил төстэй чихэвчүүдээс ялгаатай бөгөөд виртуал бодит байдлын чихэвчээс илүү цанын нүдний шилийг санагдуулам загвартай болжээ.
“Apple” компани шинэ төхөөрөмжийг тайлбарлахдаа “баяжуулсан бодит байдал” (AR) гэсэн хэллэгийг ашигласан байна.
Холимог бодит байдал буюу баяжуулсан бодит байдал нь бидний эргэн тойрон дахь виртуал объектуудыг давхарлаж, дэлгэцээр дамжуулан бодит байдлыг виртуал бодит байдалтай хослуулж харуулдаг. Хэрэглэгчид виртуал ертөнцөд аппликейшн ашиглах, кино үзэх, баримт бичиг бичих боломжтой.
Харин компанийн гүйцэтгэх захирал Тим Күүкийн хэлснээр шинэ чихэвч нь “бодит ертөнц болон виртуал ертөнцийг хослуулсан” байх бөгөөд “дижитал контентыг биет орон зайд байгаа юм шиг харж, сонсож, харилцах” боломжийг хэрэглэгчдэд олгох аж. Үүнийг гар, хуруу, нүд, дуу хоолойгоо ашиглан удирдах боломжтой.
“Apple” компани өчигдрийн арга хэмжээний үеэр “Vision Pro”-оос гадна “iPhone”-д зориулсан үйлдлийн системийн хамгийн сүүлийн хувилбар болох “iOS17” болон 15 инчийн дэлгэцтэй "MacBook Air"-ийг танилцуулсан байна.
Эх сурвалж: BBC

#Apple, #Vision Pro,