Оросын хөлсний цэргийн “Вагнер бүлэглэлийн тэрүүн Евгений Пригожин Оросын армийн цэргүүд Бахмутаас хойд зүгт байр сууриа алдсан болохыг мэдэгдэв.

Пригожин Украины армийг Берхивка суурины зарим хэсгийг эргүүлэн авсан тухай мэдэгдээд, үүнийг “гутамшиг” гэж тодорхойлсон байна.

Түүний удирддаг хувийн “Вагнер” бүлэглэл дайны хамгийн урт үргэлжилсэн тулалдааны эцэст өнгөрсөн сард Бахмут хотыг эзлэн авч, тэнд байрлах байр сууриа Оросын жирийн цэргүүдэд шилжүүлсэн юм.

Украины Жанжин штаб өдөр тутмын тайландаа зөвхөн Украины зүүн хэсгийн Донецк, Луганск мужид болсон тулаануудын талаар дурджээ.

Оросын дайны суртал ухуулагчид фронтын хэд хэдэн цэгт, ялангуяа Бахмутаас баруун өмнө зүгт 150 километрийн зайд орших Вухледар орчимд тулалдаан өрнөж байгааг мэдээлсэн байна.

Эх сурвалж: Reuters

#Бахмут, #УКраин,