Газрын тос олборлогч томоохон орнуудын ОПЕК+ холбоо нефтийн үнийн уналт, нийлүүлэлтийн илүүдэлтэй тулгарч байгаа энэ үед Саудын Араб дэлхийн эдийн засагт нийлүүлэх газрын тосны хэмжээгээ өдөрт нэг сая баррелиар бууруулахаа мэдэгдэв.

Өмнө нь ОПЕК-ийн гишүүн орнууд олборлолтоо хоёр удаа бууруулсан ч үнийг өсгөж чадаагүй тул буурч буй түүхий нефтийн үнийг дэмжихийн тулд долдугаар сард олборлолтоо бууруулахаар төлөвлөсөн байна.

Нефть экспортлогч орнуудын байгууллага болон Орос тэргүүтэй холбоотнуудыг нэгтгэдэг ОПЕК+ Вена дахь төв байрандаа долоон цаг орчим хэлэлцсэний эцэст олборлолт бууруулах асуудлаар тохиролцоонд хүрч, нийлүүлэлтээ өдөрт 1.4 сая баррелиар танах өмнөх шийдвэрээ 2024 оныг дуустал дахин сунгахаар тохиролцсон байна.

Саудын Арабын Эрчим хүчний сайд Абдулазиз бин Салман шаардлагатай тохиолдолд олборлолт бууруулах хугацаагаа долдугаар сараас хойш сунгаж магадгүй гэж хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

Тус бүлэглэл мөн Орос, Нигери, Ангол зэрэг улсын олборлолтыг бууруулах, харин Арабын Нэгдсэн Эмират улсын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зөвшөөрөл олгосон байна.

ОПЕК+ нь дэлхийн түүхий нефтийн 40 орчим хувийг олборлодог тул энэ шийдвэр нь газрын тосны үнэд томоохон нөлөө үзүүлэх юм.

Барууны орнууд ОПЕК-ийг нефтийн үнийг удирдаж, эрчим хүчний өндөр зардлаар дэлхийн эдийн засгийг боомилж байна гэж буруутгаж байна.

Эх сурвалж: Al Jazeera

#саудын араб, #ОПЕК+,