Ням гарагт Польшийн нийслэл Варшавт олон мянган хүн эрх баригч Хууль ба шударга ёс намын эсрэг жагсжээ.

1989 онд коммунизм нуран унаснаас хойш тус улсад болсон хамгийн том жагсаалын нэгийг сөрөг хүчний намууд хамтран зохион байгуулсан байна. 

Жагсаалд Ерөнхий сайд асан Дональд Туск, Ерөнхийлөгч асан Лех Валенса зэрэг улс төрийн томоохон зүтгэлтнүүд оролцжээ.

Варшав хотын захирагчийн алба Польш улсад анх удаа хэсэгчилсэн чөлөөт сонгууль явуулсны 34 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан арга хэмжээнд хагас сая гаруй хүн оролцсон гэж тооцоолов.

Олон хүн улс орны өнцөг булан бүрээс Варшавт ирж жагссан бөгөөд Краков зэрэг бусад хотуудад нэгэн зэрэг жагсаал зохион байгуулжээ.

Инфляц, амьжиргааны өртөг, эмэгтэйчүүд болон ЛГБТ хүмүүсийн эрхийн талаарх бухимдал зэрэг олон төрлийн асуудал эсэргүүцэгчдийг нэгтгэсэн байна.

Мөн Польшийн засгийн газар саяхан улстөр дахь Оросын хууль бус нөлөөг шалгах комисс байгуулж, буруутай нь тогтоогдсон этгээдүүдийн төрийн албан тушаалд томилогдох эрхийг 10 жилээр хаах тухай хуулийг баталсан. Шүүмжлэгчид уг хуулийг ардчиллын эсрэг алхам хэмээн буруутгаж, жагсаалын үеэр хуулийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.

Шүүмжлэгчид үүнийг Польшийн гол сөрөг хүчний удирдагч, төв үзэлтэй Иргэний платформ намын тэргүүн Туск зэрэг хүмүүсийн эсрэг ашиглах боломжтой гэж эмээж байна. Мөн энэ жилийн парламентын сонгуульд Хууль ба шударга ёс намын байр суурийг бэхжүүлнэ гэж өрсөлдөгчид нь үзэж байна.

Ням гарагт жагсагчид Польш болон ЕХ-ны далбааг намируулж, “Ардчилал”, “Бид ялна” гэсэн уриа лоозон барьсан байв.

Ярослав Качинский тэргүүтэй Хууль ба шударга ёс (PiS) нам эсэргүүцлийн жагсаалыг "үзэн ядалтын жагсаал" гэж нэрлэжээ. Мөн сөрөг хүчнийг үүнд буруутгасан байна.

Эх сурвалж: BBC

#Польш, #эсэргүүцлийн жагсаал, #Варшав, #Хууль ба шударга ёс нам,