Илон Маск тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “LMVH” компанийн тэргүүн Бернард Арног ардаа орхиж, дахин дэлхийн хамгийн баян хүнээр тодорлоо.
Түүний эзэмшдэг цахилгаан автомашины “Tesla” компанийн үнэлгээ өссөний дараа Маскийн хөрөнгө нэгдүгээр сарынхаас 55.3 тэрбум доллароор өсөж, 192 тэрбум долларт хүрсэн байна.
“Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексээр Арногийн хөрөнгө 24.5 тэрбум доллароор буурч, 187 тэрбум доллар болжээ.
Арванхоёрдугаар сард тансаг хэрэглэлийн эрэлт сэргэснээр “LMVH”-ийн хувьцааны ханш өсөхөд 74 настай Арно баячуудын жагсаалтад 51 настай Маскыг гүйцэж байв.
Тухайн үед “Twitter”-ийг худалдаж авсны дараа Маскийн хөрөнгийн ихэнх хувийг бүрдүүлдэг “Tesla” компанийн хувьцаа огцом буурсан юм.
Хөрөнгө оруулагчид Маскийн “Tesla”-д тавих анхаарал суларсанд дургүйцэж байсан ч энэ оны эхэн үеэс хойш хөрөнгө оруулагчдын итгэл эргэн сэргэж, компанийн хувьцаа бараг 92%-иар өссөн байна.
Тэрбумтан мөн энэ долоо хоногт “Tesla”-ийн асуудлыг хэлэлцэхээр Хятадад айлчлал хийсэн нь ашиг тусаа өгчээ.
Үүний эсрэгээр, “Louis Vuitton”, “Christian Dior” болон бусад брэндүүдийг эзэмшдэг “LMVH”-ийн хувьцаа дөрөвдүгээр сард дээд амжилт тогтоосныхоо дараа огцом унаж, үнэлгээ нь он гарснаас хойш 16%-иар буурсан байна.
Тус компанийг 1987 онд үүсгэн байгуулсан Арно нь бизнесийн ихэнх хувийг эзэмшдэг.
Нэгдүгээр сард тэрээр өөрийн охин 47 настай Делфин Арногоо “Dior” загварын ордны тэргүүнээр томилсон. Арногийн таван хүүхэд бүгд группийн эзэмшдэг брэндүүдэд удирдах албан тушаал хашдаг.
“Bloomberg”-ийн мэдээлснээр 146 тэрбум долларын хөрөнгөтэй “Amazon”-ийг үндэслэгч Жефф Безос болон 126 тэрбум долларын хөрөнгөтэй “Microsoft” компанийг үүсгэн байгуулсан Билл Гейтс нар дэлхийн хамгийн баян эрхмүүдийн гурав, дөрөвдүгээрт бичигдэж байна.
Эх сурвалж: BBC

#бернард арно, #илон маск, #дэлхийн хамгийн баян хүн,