Хятадын Юньнань мужид лалын сүмийн бөмбөгөр оройг нураахыг эсэргүүцсэн жагсагчид цагдаа нартай мөргөлджээ.

Тодруулбал, бямба гарагт голдуу лалын шашинтай иргэдийн амьдардаг Нагу хотын 13-р зууны үед хамаарах Нажиайин сүмийн гадна олон хүн цугларсны дараа нутгийн иргэд болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарсан байна.

Нажиайин сүм нь Нагу хотын гол дурсгалт газар бөгөөд сүүлийн жилүүдэд шинэ бөмбөгөр орой, мөн хэд хэдэн нарийн цамхаг зэрэг нэмж байгуулсан боловч 2020 оны шүүхийн шийдвэрээр нэмэлт өөрчлөлтийг хууль бус гэж үзэн, нураахыг тушаасан байдаг.

Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажил хийгдэж эхэлсэн нь жагсаал цуглаанд хүргэсэн байна.

Цагдаа нар лалын сүм рүү орохыг хориглож, хэсэг хүмүүс цагдаа нар руу чулуу шидэж хүчээр дотогш орохыг оролдож буй бичлэг олон нийтийн сүлжээнд нийтлэгджээ.

Эх сурвалжийн хэлснээр эрх баригчид сүмийн ойролцоо 1,000 гаруй цагдаагийн ажилтныг дайчилсан байна.

Ням гарагт Тонхай тойргийн цагдаагийн газар мэдэгдэл гаргаж, жагсагчдыг зургадугаар сарын 6 гэхэд сайн дураараа бууж өгөхийг уриалсан байна. Мөн ингэсэн хүмүүсийн ялыг хөнгөрүүлэхээ амлажээ.

Түүнчлэн болсон үйл явдлыг “нийгмийн хэв журамд ноцтой саад учруулсан” гэж тодорхойлоод, жагсаалд оролцсон хүмүүсийг “идэвхтэй мэдээлэхийг” уриалав.

Цагдаагийн байгууллага одоогоор олон арван хүнийг баривчилсан байна.

Хятадын өмнөд хэсэгт орших Юньнань мужид олон угсаатан оршин суудаг ба нэлээдгүй хувийг нь лалын шашинтнууд эзэлдэг.

Хятад улс албан ёсоор шашингүй үзэлтэй, засгийн газар нь иргэдийнхээ шашин шүтэх эрх чөлөөг хүндэлдэг гэдэг ч сүүлийн жилүүдэд тус улсад шашны эсрэг зохион байгуулалттай тэмцэл эрчимжиж, Бээжин хараа хяналтаа улам нэмэгдүүлэхийг хичээж байгааг ажиглагчид хэлж байна.

Эх сурвалж: BBC

#ХЯтад, #Нажиайин, #Юньнань, #лалын сүм,