Турк улсыг хорин жил удирдсан Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган хоёр дахь шатны ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсныг тус улсын сонгуулийн зөвлөл зарлав.

Сонгуулийн зөвлөлийн дарга Ахмет Йенерын мэдэгдсэнээр саналын хайрцгийн 99.43%-ийг онгойлгосон бөгөөд Эрдоган 52.14 хувийн саналаар тэргүүлж, өрсөлдөгч Кемал Кылычдароглу 47.86 хувийн саналтай байна.

Хоёр нэр дэвшигч 2 сая гаруй саналын зөрүүтэй байгаа ч тоологдоогүй үлдсэн санал нь эцсийн үр дүнд нөлөөлөхгүй гэж Йенер мэдэгджээ.

Хэдэн цагийн дараа саналын хайрцгийн 99.85%-ийг тоолсон ч энэ хувь хэмжээ маш бага хэмжээгээр өөрчлөгдсөн байна.

Эрдоганы санал 52.16% болсон ба энэ нь 27.7 сая гаруй саналтай тэнцэх аж.

Албан ёсны дүн гараагүй хэвээр байна.

Ням гарагийн орой сонгуулийн эхний үр дүн гарч эхлэхэд Эрдоган өөрт нь нэмэлт таван жил төр барих үүрэг өгсөн өөрийн дэмжигчдэд хандан талархал илэрхийлсэн байна.

Харин сөрөг хүчний нэр дэвшигч Кылычдароглу сонгуулийг сүүлийн жилүүдэд болсон хамгийн шударга бус сонгууль гэж тодорхойлоод, тэмцлээ үргэлжлүүлэхээ амлав.

Тус улсын хоёр дахь шатны сонгуулиар нийт сонгогчдын 47.9 хувийн санал авсан Кылычдароглу сонгогчдын түүнд үзүүлсэн дэмжлэгийг дарангуйлагч засаглалыг өөрчлөх ард түмний хүсэл зориг”-той адилтгасан байна. Тэрээр мөн ирэх 5 жилд Туркийн хүлээж буй зовлон-д харамсаж байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: The Guardian

#ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ, #Режеп Таийп Эрдоган, #турк,