Нидерландын прокурорууд Владимир Путиний том охин Мария Воронцовагийн хуучин нөхөр болох Нидерландын бизнесмен Йоррит Фаассены эзэмшдэг Амстердам хотын ойролцоох газрыг хураан авчээ.

Нидерландын газрын бүртгэлийн тэмдэглэлд өгүүлснээр тус газрыг санхүү, эдийн засаг, байгаль орчинтой холбоотой зөрчлийн улмаас тавдугаар сарын 12-нд үндэсний прокурорын газар хураан авсан байна.

Харин кадастрын баримт бичигт уг газрыг эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын хүрээнд хураан авсан болохыг тэмдэглэжээ.

Нидерландын прокурор Фаассенийг шалгаж байгаа эсэх, яагаад түүний эзэмшлийг хураан авсан эсэх талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна.

Москвад амьдардаг Фаассен саяхан Нидерланд руу нисэхдээ Шипхол нисэх онгоцны буудлын эрх баригчдад байцаалт өгсөн болохыг Оросын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн чиглэлээр мэргэшсэн “Proekt Media” пүрэв гарагт Фаассеныг мэддэг эх сурвалжаас иш татан мэдээлжээ.

Эх сурвалжийн хэлснээр мөрдөн байцаагчид Фаассеныг “хориг арга хэмжээнээс зайлсхийсэн” гэж сэжиглэж байсан бөгөөд зөөврийн компьютер болон гар утсыг нь хураан авсан байна. Фаассен удалгүй Москва руу буцжээ.

2022 оны дөрөвдүгээр сард буюу Орос Украин руу түрэмгийлсний дараахан ЕХ болон АНУ Мария, Катерина гэх Путиний насанд хүрсэн охидыг хориг арга хэмжээний жагсаалтдаа нэмсэн боловч Фаассен ямар ч хоригт өртөөгүй үлдсэн.

Оросын хэвлэлд мэдээлснээр Фаассен 2008 онд Мария Воронцоватай гэрлэсэн ч хожим нь салсан бөгөөд хосууд дундаасаа 10 настай хүүтэй байна.

2021 онд Фаассен Амстердамаас зүүн өмнө зүгт орших Дуивендрехт дахь дахь 1,432 хавтгай дөрвөлжин метр газар дээрээ байшин, зургаан жижиг оффисын барилга барих зөвшөөрөл хүссэн боловч 2022 оны гуравдугаар сард хотын захиргаа түүнийг Путинтэй холбоотой гэх үндэслэлээр зөвшөөрөл өгөөгүй байна.

Эх сурвалж: The Guardian

#Владимир Путин, #Нидерланд, #Йоррит Фаассен, #Мария Воронцова,