Оросын “Вагнер” хөлсний бүлэглэл Украины Бахмут хотоос цэргээ татаж, байр сууриа Оросын жирийн цэргүүдэд шилжүүлж эхэлснийг тус бүлэглэлийн үүсгэн байгуулагч Евгений Пригожин пүрэв гарагт мэдэгдсэн байна.

“Бид Бахмутаас анги нэгтгэлүүдээ татаж байна. Өнөөдөр өглөөний таван цагаас буюу тавдугаар сарын 25-аас зургадугаар сарын 1 хүртэл ихэнх анги нэгтгэлүүдийг ар талд байрлах хуарангуудад шилжүүлнэ. Бид байр сууриа цэргийнхэнд өгнө” гэж “Telegram”-д нийтэлсэн бичлэгтээ хэлжээ.

Пригожин дайны хамгийн урт бөгөөд цуст тулаан дуусаж, Бахмутыг хяналтдаа авснаа өнгөрсөн бямба гарагт зарласан юм.

Хэрэв байнгын арми нөхцөл байдлыг зохицуулж чадахгүй бол түүний хүч Бахмут руу буцаж ирэхэд бэлэн байгааг тэрээр мөн илэрхийлээд байгаа.

Эх сурвалж: Reuters

#Бахмут, #Евгений Пригожин, #УКраин,