Украины нисгэгчдэд зориулсан “F-16” сөнөөгч онгоц сургалт Польшид эхэлсэн болохыг Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррелоос иш татан “AFP” агентлаг мэдээлжээ.

Тэрээр Брюссельд болсон ЕХ-ны Батлан хамгаалахын сайд нарын уулзалтын үеэр “Эцэст нь хэд хэдэн оронд ‘F-16’ онгоцны нисгэгчдийг сургаж эхэлсэнд баяртай байна. Энэ нь цаг хугацаа шаардах болно, гэхдээ эрт байх тусмаа сайн ... Жишээ нь, Польшид” гэж хэлсэн байна.

Нэрээ нууцалсан Европын дипломатч мөн сургалт эхэлснийг “AFP”-д баталжээ. Польшийн Батлан хамгаалах яам энэ талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна.

Польш улс нь хөрш Украины нисгэгчдийг сургахад бэлэн байгаагаа олон сарын өмнөөс мэдэгдэж ирсэн ч АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден дөнгөж өнгөрсөн долоо хоногт Украины нисгэгчдийг Америкт үйлдвэрлэсэн “F-16” тийрэлтэт онгоцны сургалтад хамруулахыг зөвшөөрсөн юм.

“AFP” агентлагийн мэдээлснээр Нидерландын Батлан хамгаалахын сайд Кайса Оллонгрен нисэх онгоцны сургалтыг Киевт барууны нисэх онгоц нийлүүлэх “анхны алхам” гэж үзэж байгаагаа ЕХ-ны уулзалтын үер мэдэгдсэн байна.

“Бид холбоотнууд болон ‘F-16’ онгоцны нөөцтэй улс орнуудтай дараагийн алхмын талаар үргэлжлүүлэн ярилцах болно. Гэхдээ энэ асуудал одоогоор хэлэлцээрийн ширээн дээр байхгүй байна. Магадгүй дараагийн шатанд байгаа байх” гэж Оллонгрен хэлсэн байна.

Эх сурвалж: The Guardian

#F-16, #Польш, #УКраин,