Дэлхийн зэрлэг ан амьтдын тоо толгой тооцоолж байснаас "илүү түгшүүртэй" хэмжээнд хүрч, цөөрч байгааг эрдэмтэд анхааруулав.

Белфастын Хатан хааны их сургуулийн Биологийн шинжлэх ухааны сургуулийн судлаачид дэлхий даяарх хөхтөн амьтан, шувууд, хэвлээр явагчид, хоёр нутагтан, загас, шавж зэрэг 70 мянга гаруй зүйлийн популяци цаг хугацааны явцад өссөн, цөөрсөн, эсвэл тогтвортой хэвээр байгаа эсэхийг тодорхойлжээ.

Үр дүнд нь эдгээр төрөл зүйлийн 48% нь цөөрч, 3% хүрэхгүй нь өсөж байгааг тогтоосон байна. Судалгааны тайланг даваа гарагт “Biological Reviews” сэтгүүлд нийтэлжээ.

Хүн төрөлхтөн аль хэдийн асар олон тооны зэрлэг ан амьтдын төрөл зүйлийг устгаж, өөр олон төрөл зүйлийг сүйрлийн ирмэгт хүргэсэн. Зарим эрдэмтэд үүнийг хүний нөлөөтэй “Зургаа дахь мөхөл” гэж үздэг.

Ферм, хот суурин газрууд, зам, дэд бүтэц барьж байгуулахын тулд зэрлэг байгалийг сүйтгэж байгаа нь гол хүчин зүйл боловч уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал нь зэрлэг ан амьтдын төрөл зүйл цөөрөхөд чухал түлхэц болж байгаа аж.

Одоогийн байдлаар НҮБ-ын Байгаль хамгаалах олон улсын холбоо амьтдын төрөл зүйлийн 28 орчим хувийг устах аюулд орсон гэж ангилжээ.

Харин уг судалгаагаар Улаан номны “аюулгүй” ангилалд багтсан амьтдын 33% нь устаж үгүй болж байгааг тогтоосон байна.

Хөхтөн амьтад, шувууд, шавжны төрөл зүйл цөөрч байгаа ч хоёр нутагтан амьтад өвчин, цаг уурын өөрчлөлт зэрэг олон аюул заналхийлэлтэй тулгарч, тоо толгой нь илүү хурдацтай цөөрч байгааг судалгаанд тэмдэглэжээ.

Харин загас, хэвлээр явагчдын олон төрөл зүйлийн тоо толгой тогтвортой байсан байна.

Газарзүйн хувьд халуун орны бүс нутагт төвлөрсөн байсан ба үүний нэг шалтгаан нь халуун орны амьтад хүрээлэн буй орчны температурын огцом өөрчлөлтөд илүү мэдрэмтгий байдаг аж.

Эх сурвалж: CNN

#онцолсон, #судалгаа, #зэрлэг ан амьтан,