Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский энэ амралтын өдөр Хирошимад болж буй "Их долоо"-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтад биечлэн оролцохоор болсныг Украин болон барууны албаныхан мэдэгдсэн байна.

"Их долоо"-ийн уулзалтад оролцож буй хоёр албан тушаалтны хэлснээр Зеленьский ням гарагт дэлхийд эдийн засгаараа тэргүүлдэг орнуудын удирдагч нарын уулзалтад оролцох гэнэ. 

Тэрээр Оростой хийж буй дайнд илүү их дэмжлэг үзүүлэхийг уриалж байгаа ба барууны орнууд мөн уулзалтын үеэр Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ зарлах төлөвтэй байна.

Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга Олексий Данилов төрийн телевизэд “Тэнд маш чухал зүйлийг шийдэх болно” гэж хэлээд, Зеленьский тэнд очих нь “бидний эрх ашгийг хамгаалахад туйлын чухал” гэж тодорхойлжээ.

Нэг эх сурвалжийн хэлснээр Украины ерөнхийлөгч өнөөдрийн уулзалтад виртуал байдлаар оролцоод, бямба гарагийн орой Японд хүрэлцэн ирэх гэнэ. Цагаан ордон энэ талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна.

Зеленьский сүүлийн арав хоногийн хугацаанд Итали, Герман, Франц, Их Британид айлчилж, дээд хэмжээний уулзалтад ирэхээсээ өмнө Долоогийн бүлгийн гишүүдтэй биечлэн уулзсан билээ. 

Эх сурвалж: Reuters

#Володимир Зеленьский, #Их долоо, #УКраин, #Хирошима,