“Долоогийн бүлгийн” удирдагчид Японд Хирошимагийн энх тайвны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд цугларлаа.
Гурван өдөр үргэлжлэх дээд хэмжээний уулзалтын албан ёсны нээлтэд хүрэлцэн ирж буй удирдагчдыг Японы Ерөнхий сайд Фумио Кишида угтан авчээ.
1945 оны наймдугаар сард Хирошимад АНУ дэлхийн анхны атомын бөмбөгийг хаяж, олон зуун мянган хүний аминд хүрч байв.
Хирошимагаас нэр дэвшсэн Кишида олон жилийн өмнөөс цөмийн зэвсгийг эсэргүүцэж ирсэн бөгөөд цөмийн зэвсгээс ангид ертөнцийг бий болгохын ач холбогдлыг сурталчлахын тулд “Их долоо”-ийн дээд хэмжээний уулзалтыг энд зохион байгуулж байгаа аж.
Удирдагчдыг угтан авсны дараа тэд хамтдаа цөмийн бөмбөгөнд өртөж амиа алдсан хүмүүсийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөсөн байна.
Дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх асуудлын гол сэдэв нь Украины дайн болон Оросын эсрэг хориг арга хэмжээг чангатгах тухай байх юм.
АНУ тэргүүтэй барууны орнууд, мөн Өмнөд Солонгос, Япон зэрэг бусад ардчилсан орнууд Оросын эсрэг урьд өмнө нь байгаагүй хатуу хориг арга хэмжээ зарлаж, экспортын хяналтад дарамт шахалт үзүүлсээр байгаа боловч Хирошимад цуглах удирдагчид дарамт шахалтаа улам чангалах төлөвтэй байна.
Жо Байдены засаг захиргаанд ажилладаг өндөр албан тушаалтны хэлснээр Вашингтон Оросын 70 орчим хувь хүн, аж ахуйн нэгжийн эсрэг 300 хориг арга хэмжээ шинээр тогтоож, АНУ-ын хар жагсаалтад улс орнуудыг нэмэхээр төлөвлөсөн байна.
Алмазны хоригоос гадна Оросын зэс, хөнгөн цагаан, никелийн импортыг хориглож, Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй холбоотой 86 хувь хүн, байгууллагад хориг арга хэмжээ тогтоох гэж байгааг Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак мэдэгдэв.
Эх сурвалж: BBC

#Их долоо, #Япон, #дээд хэмжээний уулзалт, #Хирошима,