Тавдугаар сарын 9-нд Улаан талбайд болсон Ялалтын баярын жагсаалын хүндэтгэлийн арга хэмжээний сүүлийн хэсгийг алгассанаас хойш Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн эрүүл мэндийн талаар олон таамаг хөвөрсөн.
Лукашенко уг үйл явдлаас зургаан өдрийн дараа анх удаа олны өмнө гарч ирээд, даваа гарагт Беларусийн агаарын цэргийн хүчний байгууламжид зочилсон байна.
Түүний эрүүл мэндийн талаарх шуугианыг дарах зорилгоор дотоодын хэвлэлүүд түүний бичлэгийг хуваалцаж, ерөнхийлөгчийн цахим хуудаст түүнийг цэргийн хүрэм өмсөж, цэргүүдтэй мэндчилж буй зургийг нийтэлжээ.
Гэсэн хэдий ч бичлэгт түүний хоолой сөөнгө сонсогдож байгааг, мөн зүүн гар нь боолттой байгааг олон нийтийн сүлжээний хэрэглэгчид тэмдэглэж байна. Өнгөрсөн долоо хоногт Улаан талбайн арга хэмжээнд оролцохдоо Лукашенкогийн баруун гар нь боолттой байжээ.
Тэрээр бичлэгт өнгөрсөн амралтын өдөр буудаж унагасан Оросын онгоц, нисдэг тэрэгний тухай ярьж байсан нь урьдчилан бэлдсэн бичлэг биш болохыг баталж байна гэж “Financial Times”-д бичсэн байна.
Харин Польш улсад төвтэй Беларусийн “Nexta” мэдээллийн агентлаг Лукашенкогийн зургуудыг хавсаргаад, түүний царай “Лениний занданшуулсан хүүхэлдэй” шиг цонхигор харагдаж байгааг онцолжээ.
Беларусийн “Hajun” төсөл “Лукашенко Брежневээс ч дор харагдаж байна уу даа? Тэр их сөөнгө сонсогдож байна. Магадгүй өмнөх өдрүүдэд нь огт ярьж чадахгүй байсан тул түүний оронд (Виктор) Хренин, (Роман) Головченко нар ярьсан байх” хэмээн жиргэжээ.
Беларусийн засгийн газар Лукашенкогийн эрүүл мэнд, яагаад хэд хоног олон нийтэд харагдаагүй талаар нь ямар нэгэн тайлбар хийгээгүй.
Харин засгийн газарт албан тушаал хашиж байгаад сөрөг хүчний зүтгэлтэн болсон Павел Латушка засгийн газрын үл мэдэгдэх эх сурвалжаас иш татан 68 настай Лукашенког зүрхний булчингийн үрэвсэл болох миокардит өвчний халдвар авсан болохыг мэдэгдсэн байна.
Беларусийн бие даасан "Еврорадио" мэдээллийн агентлаг мөн түүнийг Минск хотын элит эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээлжээ.
Влавимир Путиний Минск дэх холбоотон, 1994 оноос хойш ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа Лукашенко хүндээр өвчилсөн эсвэл гэнэт үхсэн тохиолдолд энэ нь зөвхөн Беларусь төдийгүй Орос, Украины дайнд нөлөөлнө гэж шинжээчид үзэж байна.
Эх сурвалж: Newsweek

#Александр Лукашенко, #Беларус,