III Чарльзыг албан ёсоор хаан ширээнд залах ёслолд оролцохоор явахдаа их хэмжээний зардал гаргасан Папуа Шинэ Гвинейн Гадаад хэргийн сайд албан тушаалаасаа огцорчээ.

Жастин Ткатченко нь охин Саваннатайгаа хамт аялсан бөгөөд охин нь нэгдүгээр зэрэглэлийн онгоцоор аялж, Сингапурт дэлгүүр хэсэж буйгаа “TikTok”-оор хуваалцсан байна.

Тансаглалынх нь талаар мэдээлэл тархаж, маргаан дагуулж эхлэх үед лхагва гарагт Ткатченко өөрийг нь шүүмжилсэн хүмүүсийг “бүдүүлэг амьтад” гэж доромжилсон байна.

Түүний мэдэгдэл цаашлаад баасан гарагт нийслэл Порт Морсби хотод парламентын ордны гадна эсэргүүцлийн жагсаал өрнөхөд хүргэжээ.

Папуа Шинэ Гвиней нь Номхон далай дахь Хамтын нөхөрлөлийн улс бөгөөд төрийн тэргүүн нь III Чарльз хаан юм.

Улмаар Ткатченко баасан гарагт Ерөнхий сайд Жеймс Марапетэй зөвлөлдсөнийхөө дараа огцрохоор болсноо мэдэгдсэн байна.

Тэрээр мэдэгдэлдээ АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нарын удахгүй болох албан ёсны айлчлалд саад учруулахгүй байхыг хүссэн тухайгаа дурджээ.

Түүнчлэн энэ хэргийн үнэн мөнийг тайлж, ташаа мэдээллийг засаж залруулахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна. 

Орон нутгийн “Post-Courier” сонины мэдээлснээр Ткатченко болон түүний охин хаан ширээнд залах ёслолыг үзэхээр дор хаяж 10 албан тушаалтны хамт явсан бөгөөд бараг 900,000 ам.доллар зарцуулжээ.

“TikTok”-оос устгасан бичлэг дээрээ Саванна Сингапур дахь тансаг зэрэглэлийн загварын дэлгүүрүүдээр зочилж, Лондон руу явах замдаа нэгдүгээр зэрэглэлийн лоунжд хооллож буйгаа харуулсан байна.

Папуа Шинэ Гвинейн иргэд үүнд уурлаж, зарим нь төрийн мөнгийг өөр чухал зүйлд зарцуулах хэрэгтэй байсан талаар маргажээ.

Ткатченко нь лхагва гарагт Австралийн “ABC” сувагт өгсөн ярилцлагадаа “Атаархал бол хараал. Тэгээд ч энэ хүмүүс эх орныхоо төлөө сайн сайхан зүйл хийхээр оролдож буй хүмүүсийг шүүмжлэхээс өөр хийх зүйлгүй гэдгээ тодорхой харуулж байна” хэмээн өөрийгөө болон охиноо өмөөрсөн байдаг.

Эх сурвалж: BBC

#Папуа Шинэ Гвиней,