17 хүний амь насанд хүрсэн хоёр удаагийн галт зэвсэгтэй холбоотой хэргийн дараа Сербийн эрх баригчид нэг сарын хугацаатай бүртгэлгүй галт зэвсгээ хураалгах кампанит ажлыг иргэдийнхээ дунд зохион байгуулж байна.
Уг ажлын хүрээнд иргэд нь 13,500 орчим гар гранат, автомат зэвсэг, танк эсэргүүцэгч пуужин харвагч зэрэг зэвсгийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгснийг ням гарагт Сербийн эрх баригчид мэдэгдэв. Мөн зэвсгийн ихэнхийг олон нийтэд дэлгэн үзүүлсэн байна.
Ням гарагт Популист Ерөнхийлөгч Александр Вучич Белградаас өмнө зүгт 50 километрийн зайд орших Смедерево хотын ойролцоох арга хэмжээнд цагдаагийн дээд албан тушаалтнуудын хамтаар оролцжээ.
Вучичийн хэлснээр цуглуулсан зэвсгийн бараг тал хувь нь хууль бус байсан бол үлдсэн тал нь бүртгэлтэй боловч иргэд сайн дураараа хүлээлгэн өгсөн байна. Тэрээр эдгээр зэвсгийг Сербийн зэвсэг, сумны үйлдвэрүүд рүү илгээж, дараа нь зэвсэгт хүчинд ашиглаж магадгүй талаар дурджээ.
Серби улс нэг хүнд ногдох зэвсгийн хэмжээгээр Европт тэргүүлэгч орнуудын тоонд ордог. Олонх нь 1990-ээд оны дайнаас үлдсэн байдаг аж.
Эрх баригчид мөн галт зэвсгийн эсрэг галт зэвсэг эзэмшигчид болон буудлагын талбайн хяналтыг чангатгах зэргээр өөр бусад арга хэмжээнүүдийг төлөвлөжээ.
Тавдугаар сарын 3-нд Белградын төвд орших бага сургуульд 13 настай хүү эцгийнхээ буугаар сурагчид руу гал нээсэн бол нэг өдрийн дараа 20 настай залуу автомат зэвсэг ашиглан Белградаас өмнө зүгт хөдөө орон нутагт хүмүүс рүү гал нээсэн хэрэг гарсан.
Эдгээр хэргүүдийн улмаас 17 хүн амиа алдаж, 21 хүн шархадсан нь улс орныг цочролд оруулж, олон арван мянган хүн өөрчлөлт хийхийг уриалсан юм.
Дараа нь эрх баригчид галт зэвсэгтэй тэмцэх ажиллагааг эхлүүлжээ.
Гэсэн ч иргэд засгийн газрын сайд нарыг огцрохыг, мөн хүчирхийллийн контентыг сурталчилсан, дайны гэмт хэрэгтнүүдийг харуулсан телевизүүдийн үйл ажиллагааг хориглохыг шаардаж, популист эрх баригчдын эсрэг жагсаалаа үргэлжлүүлсээр байна.
Эх сурвалж: Euro News

#галт зэвсэг, #серби,